“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК-ийн – Гүний уурхайн -Хөндлөн нэвтрэлтийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах дөрөв (4) Төслийн инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
“Төслүүд хариуцсан инженер нь Оюу Толгой Гүний уурхай дах аюулгүй нэвтрэлт, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, сайжруулах төслүүдийн тодорхойлолт, цар хүрээг тогтоох, хэрэгжүүлэх ажлуудад хяналт тавих үүрэгтэй. Төслүүд, тэдгээртэй холбоотой ажлуудыг хариуцахын хамт төслүүд хариуцсан инженер нь мөн шаардлагатай үед тухайн ажилтай холбоотой төслийг гүйцэтгэх үүрэг хүлээнэ. Мөн түүнчлэн, төслүүдийн тодорхойлолтыг сурталчлан таниулах болон амжилттай хэрэгжүүлэх зорилгоор уул уурхайн олон төрлийн холбогдох багууд, хэлтсүүдтэй байнга холбоотой ажиллана.
Үүрэг даалгавар
- Аюулгүй ажиллагааны соёлыг хөгжүүлэхийн зэрэгцээ өөрийн хариуцаж буй ажлын хүрээнд компанийн дотоод аюулгүй ажиллагааны дүрэм журмыг баримтлах, холбогдох ЭМААБОО-ийн стандартыг бүрэн дүүрэн мөрдөх;
- Төслийн багийн хийх ажлыг задлан нарийвчилсан төлөвлөгөө гаргах
- Төслийн төлөвлөлт ба прогноз
- Хүн хүч, бараа материал, тоног төхөөрөмжийн хуваарилалт хийх
- Гэрээлэгч, туслан гүйцэтгэгч, нийлүүлэгч, компанийн дотоод багуудтай хамтран ажиллах
- Төслийг төлөвлөлтөнд бариулан ахиулах
- Төслийг төсөвт нь бариулах
- Төслийн явцын тайланг бэлтгэх
- Төслийн явцад гарах асуудлыг шийдвэрлэх – үр ашигтай, үр дүнтэй шийдвэр гаргах
- Төслийн үр дүнг Рио Тинто, ОТ болон Монгол улсын стандарт шаардлагыг нийцсэн болон давуулах хүртэл компанийн дотоод болон гадаад хэлтсүүдтэй харилцан ажиллах
- Төслийн үр дүн үйл ажиллагааг хангах Ажлын стандарт журмын боловсруулалтанд дэмжлэг үзүүлэх
- Ажилчдын идэвхтэй оролцоо, багийн ажлыг хөгжүүлэх, харилцаа, ажлын сайн харилцаа болон байнгын сайжруулалтаар дэмжих.
- Нарийвчилсан заавар, чиглэл авалгүйгээр өөрөө бие даан ажлыг эхлүүлэн, идэвхийлэн үргэлжлүүлэх
- Гүний уурхайн оролцогч талуудын багуудтай нягт хамтран ажиллаж болзошгүй асуудлыг эрт тодорхойлж, тэдгээрийг шийдвэрлэх үр дүнтэй шийдлийг хэрэгжүүлэх
- Гүний уурхайн төслийн бүхий л төрлийн оролцогч талууд болон гаднын зөвлөхүүдийн хоорондох харилцаа холбоог зохицуулах;
Тавигдах шаардлага
- Уул уурхайн инженер эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр бакалаврын зэрэг эсвэл түүнтэй адилтгах боловсролыг зохих сургууль, сургалтын хөтөлбөрт хамрагдан гэрчилгээ, дипломыг авч эзэмшсэн байх.
- Гүний уурхайд ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
- Microsoft excel болон оффис-ын программууд дээр ажиллах чадвартай байх
- Техник бичилт, удирдамж бичилт, төслийн тайлан бэлтгэх чадвартай байх
- Англи хэлний ярианы болон бичгийн ур чадвартай бол сайн
- Асуудлыг шийдвэрлэх болон харилцааны ур чадвартай байх
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү
“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:
- Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
- Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
- Тэтгэвэр/хуримтлалын сан*
- “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
- Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
- Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт