“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-өөс илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК-ийн Гүний уурхайн төсөл – Геологийн хэлтэст Оюу толгой уурхайн талбарт болон Улаанбаатар хотод 50/50 хувиар байршин ажиллах нэг ( 1) Төслийн ахлах геологич ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин, чанарын удирдлагын системийг ямагт дагаж мөрдөн, ОТ-д өрөмдлөгийн үйл ажиллагааг удирдан зохицуулах замаар удирдлагадаа дэмжлэг үзүүлэхэд оршино. Тус албан тушаалтан нь ОТ-н хэд хэдэн үйл ажиллагааны (Гүний уурхай, Ил уурхай, Хаягдлын аж ахуй, Хайгуул) хүрээнд өрөмдлөгийн үйл ажиллагааг удирдан зохицуулж, холбогдох багуудын удирдах ажилтнуудтай уялдаа холбоотой/хамтарч ажиллана. Мөн түүнчлэн өрөмдлөгийн ажил гүйцэтгэгч компанийн менежерүүд болон төслийн талбайн ажилтнуудтай нягт харилцаатай байж, асуудлыг цаг алдалгүй илрүүлж, шийдлийг олох явдал юм. Өрөмдлөгийн мэргэжилтэн нь өрөмдлөгийн техникийн талаарх мэдлэг туршлагаа ашиглан Оюу толгойн багт аюулгүй ажиллагаа, өрмийн чөмгийн дээжийн чанар, бүтээмж, өрөмдлөгийн гүйцэтгэлд онцгойлон анхаарч, өрөмдлөгийн шилдэг туршлагыг ашиглах нөхцөлийг хангаж ажиллана.
Үүрэг даалгавар
- Аюулгүй, байгаль орчинд ээлтэй ажиллах, осол авааргүй ажлын байраар хангахын тулд өрөмдлөгийн аюулгүй ажиллагааны удирдлага манлайллаар хангах. Өрөмдлөгийн ажлын гүйцэтгэгч компанийн гүйцэтгэх өндөр эрсдэлтэй ажилд дэмжлэг үзүүлэхийн тулд аюулгүй ажиллагааны систем, боломжит нөөцийг ашиглах.
- ЭМААБООН (Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин, олон нийт)-ийн эрсдэлийн бүртгэлд оруулах зөрчлийг олж илрүүлж, баримтжуулсан сайжруулалтыг боловсруулах замаар ажиллах нөөцийн хайгуулын аюулгүй ажиллагааны гүйцэтгэлийг сайжруулах.
- Өрөмдлөгийн машины төлөвлөөгүй сул зогсолт, сул явалтыг багасгах, өрөмдлөгийн машины хүртээмж, ашиглалтыг нэмэгдүүлэхийн тулд өрөмдлөгийн ажилд шаардагдах хүн хүч, тоног төхөөрөмж, материалыг харгалзан нөөцийг үр дүнтэй хуваарилах.
- Үйлдвэрлэлийн төлөвлөгөөт ажлыг шаардлагын дагуу гүйцэтгэхэд үйл ажиллагааны бусад салбар нэгжтэй хамтарч ажиллах.
- Өрөмдлөгийн бүх үйл ажиллагааг хууль тогтоомж, нисэхийн аюулгүй ажиллагаа болон Рио Тинтогийн ЭМААБОЧУС-ийн шаардлагад нийцүүлэх. Гэрээний аудитын арга хэрэгслийг боловсронгуй болгож, нэгдмэл, нийцтэй байлгах.
- Тусгай зөвшөөрөл, газар ашиглах эрх авахад зориулан Оюу толгой болон өрөмдлөгийн ажлын гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн төлөвлөгөө, арга хэмжээ, нөхөн сэргээлтийг хууль тогтоомжийн дагуу тайлагнахад шаардлагатай тайлан бэлтгэх.
- Чанар болон багийн үр ашигт байдлыг хангах үүднээс удирдан хянах, көүч хийх/дагалдуулан сургах, дадлагажуулах.
- Төслийг бүхэлд нь хэрэгжүүлэхэд шаардлагатай дэмжлэг, нөөцөөр хангахын тулд илүү өргөн хүрээнд уул уурхай, туслах үйлчилгээний багтай харилцах.
- Хамтын ажиллагаа, үнэ цэнийг (аюулгүй ажиллагаа, техникийн мэдлэг, солилцоо, хүмүүс, амжилт) ойлгож, хүлээн зөвшөөрөх байдлаар хувь хүн болон байгууллагаа амжилтад хүргэхийн тулд ажлын талбайд хэрэгжүүлэх.
- Мэргэжлийн ур чадвар, бизнесийн ёс зүйг өндөр түвшинд байлгах.
- Хүдрийн дүүргийн хүрээний стратегид хувь нэмэр оруулахын тулд Оюу толгойн үндсэн ашигт малтмалын нөөц ба үйлдвэрлэлийн хэрэгцээ шаардлагын талаарх ойлголтыг боловсруулан гаргах.
Тавигдах шаардлага
- Геологийн чиглэлээр Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, диплом авч эзэмшсэн байх.
- Геологийн болон өрөмдлөгийн хөтөлбөр удирдан чиглүүлэх чиглэлээр гурваас дээш жил ажилласан туршлагатай байх.
- Өмнө нь Гүний уурхай болон уул уурхайн чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно.
- Харилцааны өндөр чадвартай байх.
- Microsoft Excel болон оффисын програмуудыг ахисан түвшинд эзэмшсэн бол давуу тал болно.
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.
“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:
Монгол улс, Улаанбаатар 14240 Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг Моннис Цамхаг, 1 давхар |
Утас: +(976) – 7010-3604 |
Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.
Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.
“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй “Оюу mолгой” ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид “Оюу mолгой” ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.
“Оюу толгой” ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.