“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн – Гүний уурхайн төсөл-Барилгын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 7 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Төслийн ахлагч  ажлын байранд ажилтан шалгаруулж авна. Энэхүү ажлын байр нь 9 сарын хугацаатай болно.

Төслийн ахлагч нь ИХБМ хариуцсан Үндсэн гүйцэтгэгчийн барилгын ажлыг хянан хариуцах үүрэг бүхий Захиалагч талын барилгын багийн гол албан тушаалтан байх бөгөөд аюулгүй ажиллагаа, хуваарьт хугацаа, зардал, төслийн техникийн шаардлага болон чанарын шаардлагуудыг мөрдлөг болгож буй эсэхийг анхаарч ажиллана.

Үүрэг даалгавар

  • Ноогдсон барилгын ажлыг нарийвчилсан инженерчлэл, бүтээн байгуулалтын үеэс үйл ажиллагаанд оруулж, хүлээлгэн өгөх хүртэл нь дэмжлэг үзүүлэн ажиллах.
  • Гүйцэтгэгч нь Рио Тинто болон ОТ-н Аюулгүй ажиллагааны дүрэм, шаардлага, төслийн журмын дагуу барилгын ажлыг аюулгүй гүйцэтгэж байгааг бататгах.
  • Хуваарьт хугацаа, зардал, чанарын шаардлагуудыг хангуулахын тулд ИХБМ хариуцсан үндсэн гүйцэтгэгчийн үйл ажиллагааг хянах.
  • ИХБМ болон захиалагч талын инженерчлэлийн багууд, чанарын баталгаажуулалт/чанарын хяналт болон төслийн үйлчилгээний багууд хооронд төслийн гүйцэтгэлийн үйл ажиллагааг зохицуулах.
  • Барилгын ажлыг хуваарьт хугацаагаар явуулах үүднээс барилгын материал, тоног төхөөрөмж худалдан авалтын гэрээний ажиллагаанд дэмжлэг үзүүлэх
  • Барилгын ажлын явц, гүйцэтгэл, анхаарах асуудлуудтай холбоотой төслийн тайлангуудыг эхний хувилбар байдлаар бэлтгэх
  • Төслийн гол оролцогч талуудтай харилцаа холбоогоо бэхжүүлж, хамтын ажиллагаа, оролцоо, сайжруулалтыг дэмжин ажиллах
  • Төслийн төлөвлөгөөний дагуу нийцэж ажиллахад ашиглалтад оруулалтын багтай хамтран ажиллана.
  • Өөрийн ахалж байгаа ажлын багийн удирдлагууд зэрэг цогц дэмжлэг үзүүлэх буюу үйлдвэрлэлийн үйл ажиллагааны багийн ажлын үр дүнг хариуцах.
  • Гүйцэтгэлийг сайжруулахад чухал ач холбогдолтой барилга, инженерчлэлийн аргачлалын өөрчлөлтүүдийг илрүүлэн тодорхойлох

Тавигдах шаардлага

  • Бакалавр болон түүнээс дээш боловсролыг инженерийн -иргэний барилга байгууламж, механикийн чиглэлээр төгссөн байх.
  • Уул уурхай, иргэний барилга байгууламж, механик, хүнд барилгын үйлдвэрлэлийн салбарт 3-5 ба түүнээс дээш жил ажилласан байх.
  • Төслийн удирдлагын мэргэжилтний сертификаттай эсвэл авахаар ажиллаж байгаа бол давуу талтай.
  • Багаар ажиллах чадвартай, найрсаг байх.
  • Windows програм ялангуяа Excel, Word, PowerPoint дээр ажиллах чадвартай байх.
  • Англи хэлний ярианы болон бичгийн өндөр ур чадвартай байх зайлшгүй шаардлагатай.

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү

“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:

  • Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
  • Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
  • Тэтгэвэр/хуримтлалын сан*
  • “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
  • Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
  • Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт