“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

 

“Оюу толгой” ХХК – Гүний уурхайн барилгын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Төслийн ахлагч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь гүйцэтгэгчийн барилгын ажлыг хянан хариуцах үүрэг бүхий захиалагчийн барилгын багийн гол хариуцах хүн байх бөгөөд аюулгүй ажиллагаа, хуваарьт хугацаа, зардал, болон чанарын шаардлагуудыг мөрдлөг болгон анхаарч ажиллахад чиглэнэ.

Үүрэг даалгавар

 

  • Хариуцаж байгаа барилгын төслийг нарийвчилсан инженерчлэл, бүтээн байгуулалтын үеэс үйл ажиллагаанд оруулж, хүлээлгэн өгөх хүртэл нь дэмжлэг үзүүлэн ажиллах
  • Гүйцэтгэгч нь барилгын ажлыг аюулгүй, норм дүрмийг баримталж, төслийн дүрэм журмын дагуу гүйцэтгэж байгааг хянах
  • Хуваарьт хугацаа, зардал, чанарын шаардлагуудыг хангуулахын тулд ЗТХБУМ Гүйцэтгэгчийн үйл ажиллагааг хянах
  • ЗТХБУМ болон Захиалагчийн Инженерчлэлийн багууд, Чанарын Үнэлгээ/Чанарын Хяналт болон Төслийн Үйлчилгээний багууд хооронд төслийн гүйцэтгэлийн үйл ажиллагааг зохицуулах
  • Төслийн оролцогч талуудтай харилцан холбох/зохицуулах уулзалтуудыг (гүйцэтгэх арга хэмжээг оруулаад) удирдах, зохион байгуулах, мөн эдгээрт оролцох
  • Барилгын ажлыг хуваарьт төлөлөгөөний дагуу явуулах үүднээс барилгын материал, тоног төхөөрөмж худалдан авах гэрээний биелэлтийг хангах
  • Гүйцэтгэгчийн зүгээс ирсэн инженерчлэлийн асуулт, асуудлууд болон өөрчлөлтүүдийг зохицуулж дэмжлэг үзүүлэхээрЗТХБУМ-тэй хамтран ажиллах
  • Инженерийн бичиг баримтын багцыг магадлан, шаардлагатай бол үл нийцлийг арилган залруулах арга хэмжээ авах
  • Зураг төслийн талбайн үзлэг гүйцэтгэж стандарт, техникийн шаардлагын дагуу хийгдсэн эсэхийг шалгах, үл нийцэл болон доголдолыг мэдэгдэх
  • Гүйцэтгэлийг сайжруулахад чухал ач холбогдолтой барилга, инженерчлэлийн аргачлалын өөрчлөлтүүдийг илрүүлэн тодорхойлох
  • Барилгын үйл явц, гүйцэтгэл, болон ноцтой асуудлуудтай холбоотой тайлангууд гаргах
  • Төслийн гол оролцогч талуудтай харилцаа холбоог бэхжүүлж, хамтын ажиллагаа, оролцоо, сайжруулалтыг дэмжин, хэвшил болгон ажиллах

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх
  • Инженер /иргэний барилга байгууламж, цахилгааны, механикийн/, Бизнесийн удирдлагын бакалавр эсвэл үүнтэй ижил төстэй мэргэжлийн чиглэлтэй байх
  • Уул уурхай, иргэний барилга байгууламж, механик, хүнд барилгын үйлдвэрлэлийн салбарт 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх
  • Төслийн удирдлагын мэргэжилтний сертификаттай эсвэл авахаар ажиллаж байгаа бол давуу тал болно
  • Төслийн оролцогч талуудын менежмент болон харилцааны өндөр ур чадвартай байх
  • Англи хэлний аман болон бичгийн өндөр ур чадвартай байх
  • Хамтран ажиллах болон асуудлыг шийдвэрлэх ур чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

 

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар
Утас: +(976) – 7010-3604

Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй “Оюу mолгой” ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид “Оюу mолгой” ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

 

“Оюу толгой” ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.