“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн – Гүний Уурхайн Үйл Ажиллагааны бэлэн байдлын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 7 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах хоёр (2) Төслийн Ахлагч  ажлын байранд ажилтан шалгаруулж авна.    

Энэхүү Албан тушаалтны зорилго нь гүний уурхайн үйл ажиллагааны төслийн удирдлагын багт үйлчилгээ үзүүлэх, дэмжлэг үзүүлэх, “Панель 1, 2-ын агуйлан олборлолт” болон “95 мянган тонн/хоног хүчин чадалд хүргэх” гүний уурхайн төслийг төлөвлөлтийн зарчим, хуваарь, эрсдэл/өөрчлөлт/чанарын удирдлага, зардал/хуваарийн нэгтгэл, гүйцэтгэлийн  хэмжүүр зэрэг арга барилаар төслийн үйл явц, төслийн хяналтын ажлуудыг хэрэгжүүлэхэд оршино.

Үүрэг даалгавар 

  • Төслийн төлөвлөгөө, хуваарь гаргах, хөтлөх/хэрэгжүүлэх, тайлагнах.
  • Төслийн нэгдсэн хуваарийг хянах хуралд оролцож, хуваарийг шинэчлэх.
  • Төслийн нэгдсэн хуваарийн нэгдмэл байдлыг хадгалахад туслах.
  • Зохих дүн шинжилгээ хийх зэргээр сарын хуваарийн тайлан гаргахад дэмжлэг үзүүлэх.
  • Стандартчилсан үйл явц, систем, арга хэрэгсэлд нийцүүлэхэд дэмжлэг үзүүлэх.
  • Өөрчлөлтийн үр дагаврыг сайтар тайлбарлахын тулд зардлын инженерчлэл, тооцооллын нэгж/хэсгүүдтэй хамтарч ажиллах.
  • Төсөлтэй холбоотой бүх асуудлаар ГУ-н үйл ажиллагааны ажлын хэсгүүдийн хоорондын уялдаа холбоог хангах.
  • Нөөц төлөвлөлт, удирдлагын ажилд оролцох: тоног төхөөрөмж, ажиллах хүч.
  • Төсөв батлах баримт бичгийг бэлтгэх чиглэлээр ГУ-н үйл ажиллагааны ажлын хэсгүүдэд дэмжлэг үзүүлэх
  • Төсөл, тоног төхөөрөмж, худалдан авалтын хяналтын хуудас зэрэг бүх баримт бичиг, төслийн удирдлагын хэрэгслийг тогтмол шинэчлэх
  • Төслийн төсвийг янз бүрийн ажлын задаргааны бүтцээр (ажлын багц, сахилга бат, зардлын элемент) тайлагнах, хянах, удирдах, үүнд хяналтын төсөв, төсвийн өөрчлөлт/шилжилт, хамрах хүрээний өөрчлөлт, үүрэг хариуцлага, гарсан зардал, дуусах үеийн тооцоо багтана
  • Төлөвлөсөн болон бодит үйл ажиллагааг харьцуулах зэргээр сарын тайлан гаргаж, шинэчлэх
  • Зардал тайлагнах ажил үүрэг, зардал, хуваарь, чанарын хяналтын систем, журмыг бэлтгэн боловсруулах, төслийн хяналтын системийг үр дүнтэй хэрэгжүүлэх үйл
  • ажиллагааны төлөвлөгөөний жагсаалт эсвэл хуваарийг боловсруулахад дэмжлэг үзүүлэхэд шаардлагатай үйл ажиллагааг тооцоолох, шаардлагатай бол төслийн хяналтын бусад ажил үүргийг гүйцэтгэхэд туслах
  • Стандартчилсан процесс, систем, арга хэрэгслийг дагаж мөрдөхөд дэмжлэг үзүүлэх
  • Монгол Улсын болон олон улсын мэргэжил дээшлүүлэх удирдамжийн шаардлагад нийцсэн байдлаар ажил мэргэжлийг тасралтгүй хөгжүүлэх/дээшлүүлэх (бие даасан эсвэл ажил олгогч санхүүжүүлсэн) замаар мэдлэг, ур чадварыг өргөжүүлэх, шинэчлэх.

Тавигдах шаардлага

  • Инженер, Бизнесийн удирдлага эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр бакалаврын зэрэг эсвэл түүнтэй адилтгах боловсролыг зохих сургууль, сургалтын хөтөлбөрт хамрагдан гэрчилгээ, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Төслийн менежментийн чиглэлээр суралцсан бол давуу тал болно
  • Төслийн төлөвлөлт, хуваарь гаргах чиглэлээр өмнө нь ажиллаж байсан туршлагатай байх.
  • Microsoft Office (Excel, Project гэх мэт) болон Primavera 6 программын ахисан түвшний ур чадвартай байх
  • SAP систем дээр ажиллаж байсан туршлагатай байх
  • PowerBI программын ахисан түвшний ур чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү

“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:

  • Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
  • Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
  • Тэтгэвэр/хуримтлалын сан*
  • “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
  • Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
  • Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт