“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

 Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн – Ил уурхайн үйл ажиллагаа – Баяжуулалтын засвар үйлчилгээний хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт болон Улаанбаатар хотод 50/50 хуваарьтайгаар ажиллах нэг (1) Төлөвлөлтийн мэргэжилтэн  ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

 Энэхүү ажлын байрны зорилго нь журмын дагуу үйл ажиллагааны нэгж дэх Биет Хөрөнгийн Удирдлагын (БХУ) үйл явц хэрэгжүүлэх, хянах мөн үйл ажиллагааны зорьсон зорилтод хүрэх, төлөвлөсөн үйлдвэрлэлийн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжид хамаарах өөрийн шууд харьяалалд байгаа багийн үйл ажиллагааны хэрэгжүүлэлт, гүйцэтгэлийг компанийн бодлого журмын дагуу удирдах, төлөвлөх, зохион байгуулах, тогтолцоотойгоор заавар зөвлөгөө өгөхөд оршино.

Үүрэг даалгавар

  • Урт хугацааны засвар үйлчилгээний тактик болон зарчимыг бий болгож хамгийн бага капиталын зардлаар үйлдвэрлийн бүтээмжийг боломжит хамгийн өндөр түвшинд нь хүргэх.
  • Урьдчилан сэргийлэх засвар үйлчилгээний хөтөлбөрийн хэрэгжилтийн үр өгөөжтэй байдлыг нягтлах, засвар үйлчилгээний шаардлагуудад нийцүүлэн хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах.
  • Систем болон үйл явцыг үр дүнтэй хэрэгжүүлэх, дагаж мөрдөхөд дэмжлэг үзүүлэх.
  • Үндсэн өгөгдөлийн (Master Data) системийг нарийвчлан шалгаж, системийн бүрэн бүтэн байдлыг хангахад хяналт тавьж ажиллах.
  • Засвар үйлчилгээний төсвийг 27 сараар (ZBB) гаргаж, төсвийн үйл явц болон бусад үйл явцад хяналт тавьж, дэмжлэг үзүүлэн ажиллах.
  • Хуваарьт болон хуваарьт бус засвар үйлчилгээний төлөвлөлт, батлагдсан өөрчлөлт болон капитал хөрөнгийн засвар үйлчилгээний ажлын төлөвлөлт нь ерөнхий үйл ажиллагааг хамгийн бага хэмжээнд тасалдуулахуйц байдлаар хийгдсэн эсэхийг нягтлах.
  • Засвар үйлчилгээ болон ажлын арга барилуудад аудит хийх, засварын болон төлөвлөлтийн багуудын ажлын арга барилыг үнэлэх, зохих сайжруулалтын ажлуудыг cургаж чиглүүлэх буюу шаардлагатай процессыг нэвтрүүлэх замаар хэрэгжүүлэх.
  • Хөрөнгийн менежментийн үйл явц, системийг хэрэглэгчдэд зааж сургах, дэмжих.
  • Засвар үйлчилгээний ажлын менежментийн гүйцэтгэл ба үр дүнтэй байдлыг үнэлэх төрөл бүрийн тайлангууд болон хэмжүүрүүдийг үүсгэх буюу үүсгэхэд туслах.
  • Төлөвлөгч, хуваарь гаргагч нарийн ажил үүргийн хэрэгжилт болон зорилго болон хэвийн төлвийн талаарх ойлголтыг нягтлах.
  • Төлөвлөгч нарын ажил, үүргээ гүйцэтгэх чадвартай байгаа эсэхийг нягтлах, шаардлагатай бол хэрэгцээт сургалтыг зохион байгуулах.
  • Хангамж, санхүү, үйл ажиллагааны багуудтай холбогдох шаардлага болон үйл явцын сайжруулалтанд нягт хамтран ажиллах.
  • Ажил үүргийн хүрээнд тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгчидтэй эерэг харилцаа холбоо тогтоон ажиллах.
  • Удирдлагуудаас өгсөн нэмэлт үүрэг даалгаварыг биелүүлэх буюу гүйцэлдүүлэхэд туслалцаа үзүүлэх.
  • Ажилтай холбоотой сургалтууд, аюулгүй ажиллагааны нийцэл, хэлтсийн хуваарь болон бүтээмжэнд хариуцлага хүлээх.
  • Багийнхандаа болон бизнест ЭМААБО-ны үүрэг даалгавар, ерөнхий удирдлагын хувийн идэвхээ харуулах.
  • Оюу Толгой компанийн аюулгүй ажиллагааны болон манлайлалын соёлыг төлөвшүүлэхэд үлгэр дууриал үзүүлэн ажиллах.

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • 5-с доошгүй жил Механикийн эсвэл Цахилгааны Инженерийн чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага болон ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)