“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК-ийн – Санхүү, бизнесийн хэлтэст Улаанбаатар хотод 5 хоног ажиллаж 2 хоног амрах хуваарьтайгаар ажиллах хоёр (2) Төлбөр тооцоо бүртгэлийн нягтлан бодогч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн төлбөр тооцоо бүртгэлийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.
Үүрэг даалгавар
- Өдөр тутмын төлбөр тооцооны үйл ажиллагаа болон захиргааны дэмжлэг үзүүлэх:
- Нэхэмжлэхийг системд оруулах
- Бэлтгэн нийлүүлэгчтэй тооцоо нийлэх, өр авлагын үлдэгдэл баталгаажуулах
- Утас болон емайлээр ирсэн асуулт, хүсэлтийг шийдвэрлэх
- Төлөгдсөн нэхэмжлэхүүдийг үдэж хавтаслан архивлах
- Нэхэмжлэхтэй холбоотой ямар нэгэн асуудлыг шалгаж шийдвэрлүүлэх, шаардлагатай бол дээд удирдлагадаа мэдэгдэх;
- Бэлтгэн нийлүүлэгч, эцсийн хэрэглэгч, төлбөр тооцоотой холбоотой асуудлыг шалгаж шийдвэрлэж чадахгүй болон шаардлагатай бол дээд удирдлагадаа мэдэгдэх;
- Үр өгөөж авчрах сайжруулсан бизнесийн практикыг авч хэрэгжүүлэхэд биечлэн оролцох.
- Нэхэмжлэх оруулахдаа стандарт төлбөрийн нөхцөл хангаж байгаа эсэхийг шалгах.
- Мөнгөн хөрөнгийн багт шаардлагатай захиргааны дэмжлэг үзүүлэх.
Тавигдах шаардлага
- Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг Санхүү,Нягтлан бодох бүртгэл эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр эзэмшсэн байх.
- 5-с доошгүй жил холбогдох чиглэлээр ажиллаж ажлын туршлага хуримтлуулсан байх.
- Англи хэлээр амаар болон бичгээр харилцах өндөр чадвартай байх
- Microsoft office (Word, Excel), PowerPoint, SAP программуудыг ашиглах, баримт бичиг боловсруулах чадвартай байх
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү
“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:
- Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
- Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
- Тэтгэвэр/хуримтлалын сан*
- “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
- Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
- Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт