Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн – Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ-Ус, цахилгаан хангамжийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Нефт, түлшний инженер  ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Түлшний байгууламжууд, тоног төхөөрөмжүүдийн үр ашигтай байдлыг дээшлүүлж Рио Тинто болон Монгол улсад мөрдөгдөж буй хууль, стандарт, журамтай нийцүүлэх. Үүний тулд байнгын хяналт тавьж, холбогдох үзлэг шалгалт хийж, засвар үйлчилгээ хийлгэх, засварын инженер, техникийн ажилчид (ИТА)-ыг шууд бус удирдлагаар хангаж ажлын гүйцэтгэлд нь хяналт тавьж холбогдох хэлтэс, багуудтай үр дүнтэй хамтарч ажиллах, аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд эрхэмлэн ажиллаж ажлын байрны эрсдэлийг бууруулах, орчин нөхцлийг сайжруулахад оршино.

Үүрэг даалгавар

  • Аюулгүй ажиллагааны соёлыг бэхжүүлэх тал дээр багуудтай нягт холбоотой хамтран ажиллах
  • Хэлтсийн үйл ажиллагааг үр ашигтай байлгахад шаардлагатай бичгэн журам, баримт бичгийг боловсруулах, шинэчлэх, сайжруулах
  • Түлшний барилга байгууламж, тоног төхөөрөмжүүд, ажлын байруудад ЭМААБО-ны эрдслийн үнэлгээ хийж, эрсдлийг үнэлэн нягтлах, ноцтой эрсдэлийн удирдлагын хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажилд тогтмол оролцох
  • Ажил гүйцэтгэгч (засвар, үйлчилгээ)-ийн хуваарь, өртөг, чанарын шаардлагад нийцэж байгаа эсэхийг хянах, гүйцэтгэлд хяналт тавих
  • Уурхайн тасралтгүй сайжруулалтад хувь нэмрээ оруулан, сайжруулалт, шинэ санаачилгын боломжуудыг тодорхойлж хэрэгжүүлэн зардлыг бууруулах
  • Өөрчлөлтийн менежментийн систем дээр ажиллаж хяналт тавьж хэрэгжүүлэх
  • Сэлбэг хэрэгслийн насжилт, чанар, нийцэл дээр анализ хийж, оновчтой зарцуулалт, хэрэглээний аргачлалыг олж тогтоох, хууль стандартын хэрэгжилтийг хангуулах
  • Шаардлагатай сэлбэг хэрэгслийн худалдан авалт болон түүнд шаардлагтай бичиг баримт бүрдүүлэх, холбогдох ОТ дотоод системүүдэд мэдээлэл, захиалга, өгөгдлүүдийг оруулах
  • Тоног төхөөрөмжийн завсар үйлчилгээний стратеги төлөвлөгөө ба засварын ажлын арга барилыг ямагт сайжруулах
  • Харьяа менежер болон ахлах мэргэжилтэнд мэдээлэл, статистик үзүүлэлт болон гүйцэтгэлийн тайлан мэдээлэл бэлтгэх, танилцуулах
  • Асуудлыг үр дүнтэйгээр шийдвэрлэх, учир шалтгааныг судлах, учирч болох алдаа доголдлыг тодорхойлж, урьдчилан сэргийлэх

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнээс дээш боловсролыг их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх. Мэргэшсэн инженерийн зэрэгтэй бол давуу тал болно.
  • Газрын тосны инженер мэргэжлээр бакалавр буюу түүнээс дээш зэрэгтэй. Шатах тослох материал, газрын тосны хадгалалт, тээвэрлэлт, барилга байгууламжийн мэргэжлийн мэдлэг, туршлагатай.
  • Газрын тосны ашиглалт болон технологийн ерөнхий инженерийн чиглэлээр уул уурхайн салбарт тогтвортой ажиллах төлөвлөгөөтэй байх. Газрын тосны ашиглалтын болон технологийн инженерээр ажиллаж байсан, мэргэжлээрээ уул уурхайн салбарт ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болох ба мэргэжлээрээ уул уурхайн салбарт тогтвортой ажиллах төлөвлөгөөтэй байх. 5-с доошгүй жил мэргэжлээрээ ажилласан онол, практикын туршлагатай байх.
  • Газрын тосны салбарын хууль эрх зүй, норм стандартын мэдлэгтэй, ГТБАгуулах болон ШТС-д мөрдөх хууль эрх зүйн стандарт шаардлагын нийцлийг үнэлж, сайжруулалтын арга хэмжээг төлөвлөж, хэрэгжүүлж байсан туршлагатай
  •  Жолоодох тээврийн хэрэгслийнхээ төрөлд тохирсон
  • Монгол улсын хүчин төгөлдөр жолооны үнэмлэх, туршлагатай байх
  • Англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай байх
  • Харилцааны ур чадвартай, багаар болон бие дааж ажиллах өндөр чадвартай.

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү

“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:

  • Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
  • Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
  • Тэтгэвэр/хуримтлалын сан*
  • “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
  • Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
  • Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт