“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК-ийн – Ил уурхайн үйл ажиллагаа – Уурхайн үйл ажиллагааны хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Тэсэлгээчин ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн нэгжид хамаарах өрмийн техник тоног төхөөрөмийг компанийн бодлого журмын дагуу жолоодож, ажиллуулахад оршино.
Үүрэг даалгавар
- Мэдээллийн үнэн зөв байдлыг нягтлах.
- Тодорхой, үнэн бодит мэдээллийг цаг алдалгүй мэдээлэх.
- Рио Тинтогийн “Бидний ажлын арга барил”-ын дагуу ажиллах.
- Өрөм тэсэлгээний үйл ажиллагааны тасралтгүй сайжруулалт хийх соёлыг дагаж ажиллах.
- Үйл ажиллагааны өндөр стандартад нийцүүлэн ажиллах, үргэлж бусдадаа үлгэр дуурайлал үзүүлэн ажиллах. Ямагт эерэг найрсаг зан гарган ажиллах.
- Холбогдох бүх стандарт, журмыг ойлгож, даган, хэрэгжүүлж ажиллах.
- Оюу Толгой ХХК-ийн Эрүүл мэнд, Аюулгүй ажиллагааны дүрэм журмыг дагаж мөрдөн хүлээлтэд нийцсэн арга барил, зан харилцааг баримтлан ажиллах.
- МУ-ын тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм, аюулгүй ажиллагааны бодлого стандартад нийцүүлэн ажлыг аюулгүй гүйцэтгэх.
- Тэсэлгээний багийн ахлах ажилтны шууд удирдлага доор тэсэлгээний цооногийг тэсрэх бодисоор цэнэглэх, тэсэлгээний ажлыг аюул осолгүй хийж гүйцэтгэх.
- Өрөмдлөг тэсэлгээний ажилтай холбоотой туслах тоног төхөөрөмжүүдийг жолоодох (түгжээсний машин, дунд оврын машин, loder–WA250, хүн тээврийн камаз гэх мэт).
- Өрөм тэсэлгээний ажлын практик, үйл ажиллагаа, үр ашгийг үргэлж сайжруулах, үр дүнтэй болгох.
- Ил Уурхайн Хэлтсийн Үйл Ажилллагаанд үр дүнтэй харилцаа холбоо, хамтын ажиллагаа болон зан харилцаагаар дамжуулан хувь нэмэр оруулах.
Тавигдах шаардлага
- Бүрэн дунд эсвэл түүнтэй адилтгах боловсролыг мэргэжлийн сургууль, мэргэжлийн сургалтын төвийн хөтөлбөрт (жишээ нь ажлын байрны дадлагажих хөтөлбөрүүд) хамрагдан диплом, гэрчилгээ авч эзэмшсэн байх.
- Монгол улсад хүнд машин механизм жолоодох эрхийн үнэмлэхтэй байх. (B,C, ангилал)
- Тэсэлгээчний нэгдсэн үнэмлэх эсвэл ТМ-тай харьцаж ажиллах эрхийн үнэмлэхтэй бол давуу тал болно.
- Цахим тэсэлгээгээр ажилладаг, цахим тэсэлгээний сертификат үнэмлэхтэй бол давуу тал болно.
- Ил уурхайн үйл ажиллагааны процессыг сайн мэддэг байх.
- Ил уурхайн тэсэлгээний багт ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
- Ил уурхайн салбарт 2-с дээш жил ажилласан туршлагатай байх.
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү
“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)