“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК-ийн – Баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааны хэлтэст хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Туслах ажилчин ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөнд хүрэхийн тулд тухайн нэгж хэсгийн үйл ажиллагаанд компаний бодлого, журмын дагуу дэмжлэг, үйлчилгээ үзүүлэхэд чиглэнэ.
Үүрэг даалгавар
- Бүх ажлыг гүйцэтгэхдээ ажлын байран дээрх зааварчилгаа, аюулгүй ажиллагааны дүрэм журмыг дагаж мөрдөх
- Ажлын гүйцэтгэлтэй холбоотой шийдвэрлэх боломжгүй асуудлыг ахлах ажилтандаа хугацаа алдалгүй мэдэгдэх
- Ажлын байран дээр болон амарч байх үедээ хувийн болон ажил үүргийн хариуцлагын хүрээнд эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны талаарх соёлд үлгэрлэн дуурайлал үзүүлж, энэ соёлыг бий болгоход идэвхтэй хамтран ажиллах
- Аливаа осол,осолд дөхсөн тохиолдлыг цаг тухай бүрд ахлах ажилтандаа мэдэгдэж, үнэн зөв мэдээллээр хангах.
- Савлах хэсгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн зорилтод хүрэхэд шаардлагатай өдөр тутмын үйл ажиллагаа, үүрэг даалгаврыг өдөр тутмын төлөвлөгөөний дагуу хамгийн үр бүтээмжтэй, аюулгүй арга барилаар гүйцэтгэх
- Талбай хариуцагчийн хувьд тоног төхөөрөмжийн үзлэг шалгалтыг чанартай гүйцэтгэж аюулгүй ажиллагаа, үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн гаргалттай холбоотой эрсдэлүүдийг олж илрүүлэхэд анхаарч ажиллах, тухайн эрсдэлийг арилгах, бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх
- Оюу Толгой ХХК-ны “Бидний ажлын арга барил” мөн “Өдөр бүр хүндэтгэлтэй харилцах” -н дагуу өөрийн болон хамтран ажиллаж буй бусад баг хамт олонтой (Засвар үйлчилгээ, Техник үйлчилгээ, гэрээт ажилтнууд гэх мэт) нээлттэй, харилцан хүндэтгэлтэй ажлын байрыг бий болгоход идэвхийлэн ажиллах
- Үйл ажиллагааны хуваарилалтын системийн дагуу хуваарилсан ажлыг дүрэм журмын дагуу аюулгүйгээр, чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх
- Баяжуулах үйлдвэрийн төлөвлөгөөт зогсолт болон шаардлагатай үед бусад аль ч хэсэгт түр хугацаагаар дэмжлэг үзүүлэн ажиллах, ноцтой эрсдэлтэй ажил үүрэг гүйцэтгэх (Жишээ нь өндөрт ажиллах, хязгаарлагдмал орчинд ажиллах, тусгаарлагдсан тоног төхөөрөмж дээр ажиллах гэх мэт)
- Хуваарьт амралтын дараа ажилдаа ирэхэд бэлэн байхад хувийн хариуцлагыг компанийн бодлого журмын дагуу чанд мөрдөх
- Аливаа хуваарьт бус чөлөө авахдаа ахлах ажилтандаа чөлөөний шалтгааныг үнэн зөвөөр мэдүүлж, эрт мэдэгдэж байх
Тавигдах шаардлага
- Бүрэн дунд эсвэл түүнтэй адилтгах боловсролыг мэргэжлийн сургууль, мэргэжлийн сургалтын төвийн хөтөлбөрт (жишээ нь ажлын байрны дадлагажих хөтөлбөрүүд) хамрагдан диплом, гэрчилгээ авч эзэмшсэн байх
- Савлах хэсэг дээр ажиллаж байсан мөн процессын шат дарааллын талаарх мэдлэг эзэмшсэн байх
- Тухайн мэргэжлийн боловсролын чиглэлээр суралцаж, зохих сургалтад хамрагдан ажлын туршлага хуримтлуулсан байх
- Харилцааны өндөр ур чадвар болон багаар ажиллах чадвартай байх
- Өмнөговь аймгийн харьяалалтай иргэн байх
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү
“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)