“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн – Цахилгааны үйлчилгээний хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Траснформаторын засварын инженер  ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Оюу толгой уурхайн хуурай болон тосон дүүргэлттэй трансформаторууд болон онцгой нөлөөтэй цахилгаан тоног төхөөрөмжүүд, тэдгээрт шууд нөлөөтэй туслах тоног төхөөрөмжүүдийн найдвартай ажиллагаа, бэлэн байдлыг мэргэжлийн хүрээнд хангах.

Тухайлбал: Уурхайн цахилгаан хангамжийн систем, Баяжуулах үйлдвэр, Ил болон Гүний уурхайн үйлдвэрийн бүтээмжид нөлөөтэй цахилгаан тоног төхөөрөмж, хөрөнгийн найдвартай ажиллагааг хангах, засварлах, үр ашгийг нэмэгдүүлэх, тэдгээр дээр гарсан асуудлуудыг шийдвэрлэхэд мэргэжлийн хүрээнд дэмжлэг үзүүлэх, эсвэл шинэ технологийг заагдсан хүрээнд туршиж нэвтрүүлэх гэх мэт.

Үүрэг даалгавар

  • Үйл ажиллагааны хүрээнд мэдээлэл цуглуулах
  • Дэд бүтэцийн Цахилгааны засварын хэлтсийн үйл ажиллагааг дэмжих
  • Урьдчилан төлөвлөгдөөгүй тасралт болон зогсолтын үед шуурхай арга хэмжээ авах
  • Тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний тактик, стандарт ажлын журам, заавар зөвлөмж боловсруулах, хянах, оновчлох
  • Урьдчилсан шинжилгээ, тооцоо судалгаа хийх, тоног төхөөрөмжийн үр ашгийг нэмэгдүүлэх
  • Тоног төхөөрөмж дээр гарсан гэмтлүүдэд үндсэн шалтгааны шинжилгээ хийх
  • Бусад хэсэг хэлтсийн багуудтай харилцан дэмжлэг үзүүлэх
  • Тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгч, нийлүүлэгчтэй харилцах
  • Засварчид болон ахлах ажилтнуудын үйл ажиллагаанд шууд бус хяналт тавих
  • Өндөр, нам хүчдэл болон нарийн хэмжүүрийн багт мэргэжлийн туслалцаа үзүүлэх
  • Компанийн аюулгүй ажиллагааны болон манлайллын соёлыг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх
  • Баримтжуулалт, мониторинг, туршилтанд анхаарах
  • Шинэ технологи судалж нэвтрүүлэх, суурилуулах, туршилт хийх, ашиглалтанд оруулах

Тавигдах шаардлага

  • Трансформатор, Цахилгаан тоног төхөөрөмж засвар
  • Цахилгаан эрчим хүчний чиглэлээр Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Компьютерийн дунд түвшний мэдлэгтэй байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг  бүрдүүлж өгнө үү

“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn

цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:

  • Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
  • Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
  • Тэтгэвэр/хуримтлалын сан*
  • “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
  • Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
  • Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт