“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

 Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн – Хөрөнгийн удирдлагын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Тосолгооны Инженер  ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Тосолгооны инженер нь Нефтийн бүтээгдэхүүний менежментийн ахлах инженерт ажлаа тайлагнах ба, гол зорилго нь нефтийн бүтээгдэхүүний процесс, стандарт болон зааварчилгааг хэрэгжүүлж хөдөлгөөнт болон суурин тоног төхөөрөмж дээр ашиглаж байгаа тослох болон шатах материалын зохистой хэрэглээг ханган, гэнэтийн эвдрэлээс сэргийлэх, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг нэмэгдүүлэх, чанарын шаардлага, стандартуудыг хэрэгжүүлэх, мөн үйлдвэрлэлийг зорилтот хэмжээнд хүргэх, эдийн засгийн үр ашигтай байлгахад дэмжлэг үзүүлэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Нефтийн бүтээгдэхүүний ашиглалттай холбогдолтой сургалт зохион байгуулж засварын багийн үйл ажиллагааг хянан сайжруулах (Үүнд Тосны дээж хэрхэн авах болон бохирдлын талаар мэдлэг олгох сургалт, Тосны шинжилгээ хэрхэн хийх сургалт гэх мэт)
  • Нефтийн бүтээгдэхүүний менежментийн хяналтыг шалгах зорилгоор засварын болон ашиглалтын багтай хамтарч тогтмол аудит зохион байгуулж стандарт болон зөвлөмжийн хэрэгжилтийг хангах дээр зөвлөж ажиллах
  • Уурхайн талбарт ашиглагдаж байгаа нефтийн бүтээгдэхүүний төрөлжүүлэлт дээр хяналт тавьж ашиглаж буй багуудад зөвлөмж өгч ажиллах мөн зардлыг бууруулах
  • Нефтийн бүтээгдэхүүн ашиглагдаж байгаа тоног төхөөрөмж дээр ашиглалтын засварын тактикийг хянах, сайжруулах. Үүнд хөдөлгөөнт болон суурин тоног төхөөрөөмжүүд хамааралтай.
  • Тоног төхөөрөмжүүд дээр доголдол арилгах санаачлагыг хэрэгжүүлж засварын болон ашиглалтын зардлыг бууруулах
  • Хөндлөнгийн тосны лабораторийн үйл ажиллагаанд хяналт тавьж шаардлагатай сургалт болон зөвлөмжүүдийг өгөх.
  • Үйлдвэрийн чухал тоног төхөөрөмжүүдийн засварын болон ашиглалтын ажлын стандарт журам(АСЖ)-ыг дэмжлэг үзүүлж нефтийн бүтээгдэхүүн хэрхэн ашиглах болон засварлах дээр зөвлөмж өгч боловсруулах
  • Тосны шинжилгээний параметерүүдийн хүлцэх хязгааруудыг хянан шаардлагатай бол шинэчлэх
  • Тоног төхөөрөмж дээр ашиглагдаж байгаа шатах тослох материалын төрөл солигдоход Өөрчлөлтийн менежментийн журмын дагуу хийгдэхэд хэрэглэгчдэд дэмжлэг үзүүлэх.
  • ХАБЭА-н эрсдэлийг бууруулах зорилгоор болон бизнесийн өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор нефтийн бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжтэй холбоотой төслүүдийг санаачлан удирдан чиглүүлж, дэмжинэ.
  • Тосны шинжилгээний аргаар тосолгооны материалын бохирдол, чанар муудах зэргийг болзошгүй гэмтэл тоног төхөөрөмжид учруулахаас нь өмнө илрүүлэх.
  • Тоног төхөөрөмжийн үр ашиг, найдвартай байдлыг сайжруулах шийдлүүдийг хэрэгжүүлэх тал дээр засвар үйлчилгээ, инженерийн багтай нягт хамтран ажиллана.
  • Тоног төхөөрөмжийн насжилтыг уртасгах зорилгоор урьдчилсан төлөвлөгөөт засварын нэг хэсэг болох тосолгооны оновчтой төлөвлөгөөг гаргах.

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх
  • Механик инженер болон үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэл.
  • 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • B ангилал жолооны үнэмлэх
  • Харилцааны болон багаар ажиллах чадвартай байх.

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг  бүрдүүлж өгнө үү

“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:

  • Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
  • Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
  • Тэтгэвэр/хуримтлалын сан*
  • “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
  • Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
  • Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт