“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК-ийн – Гүний уурхайн хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн засварын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах дөрөв (4) Тоног төхөөрөмжийн хяналтын техникч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Найдвартай ажиллагааны техникч нь дизель хөдөлгүүрийн утаа ялгаруулалтын болон кабины битүүмжийн бүрэн байдлын талаах өгөгдөл мэдээллийг аюулгүй байдлаар цуглуулж ОТГУ-н дизель түлшний тоосонцорын удирдлагын журамд нийцэж буй эсэхэд хяналт тавина.
Үүрэг даалгавар
- ‘Тусгай зориулалтын яндангийн хэмжилтийн багаж ашиглан дизель хөдөлгүүрийн ялгаруулалтын мэдээлэл цуглуулах
- Хэт авианы алдагдал илрүүлэгч багаж ашиглан операторын кабины битүүмжлэлийн мэдээлэл цуглуулах
- OT гүний уурхайн хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээтэй холбоотой бүх холбогдох дүрэм, журам, зааврыг чанд мөрдөх
- Тоног төхөөрөмжийн төлөв байдал, үйлчилгээний хуваарь болон илэрсэн гэмтэлд үндэслэн шаардлагатай NDT (үл эвдэх сорил) ажлыг гүйцэтгэх
- Засвар үйлчилгээний тактик боловсруулах ажил болон бусад чухал төслүүдэд дэмжлэг үзүүлэх
- OT-ийн Тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний систем (SAP CMMS)-д засвар болон шинжилгээний үйл ажиллагаанд зориулан мэдэгдэл үүсгэх
- Хөдөлмөрийн аюулгүй байдал болон тоног төхөөрөмжийн нөхцөл байдлын томоохон өөрчлөлтийг багийн ахлагчид мэдэгдэх
- Ажлын захиалга болон зааврын дагуу ажлын удирдлагын үйл ажиллагааг зохих ёсоор гүйцэтгэх
- Төхөөрөмжийн төлөв байдлыг хянах багаж хэрэгслийг зохих ёсоор, анхаарал болгоомжтой ажиллуулах.
Тавигдах шаардлага
- Шаардлагатай: Механикийн мэргэжил (механик, метал хийц, гагнуурчин эсвэл ижил төстэй)-ээр мэргэжлийн сургалтад хамрагдсан байх
- Шаардлагатай: Механикийн чиглэлээр мэргэжлийн сургалт дүүргэсэн байх (жишээлбэл: механикч, метал боловсруулагч, гагнуурчин гэх мэт).
- Давуу талтай: Хүнд даацын хөдөлгөөнт тээврийн хэрэгсэл засварын мэргэжлийн үнэмлэхтэй байх.
- Шаардлагатай: Үл эвдэх сорил (NDT) 1-р түвшний сургалтад хамрагдсан байх эсвэл 3 сарын дотор дахин баталгаажуулах шаардлагатай.
- Шаардлагатай: Үл эвдэх сорил (NDT) 2-р түвшний сургалтад хамрагдсан байх эсвэл 6 сарын дотор дахин баталгаажуулах шаардлагатай.
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү
“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:
- Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
- Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
- Тэтгэвэр/хуримтлалын сан*
- “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
- Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
- Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт