“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь Монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсадынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

 

“Оюу толгой” ХХК – Гүний уурхайн хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн засварын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Тоног төхөөрөмжийн хяналтын техникч байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь тухайн багийн зорилго, зорилтот төлөвлөгөөнд хүрэхийн тулд компанийн бодлого, дүрэм журмын дагуу үйлчилгээ үзүүлж, байгууллагын нэгжийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд чиглэнэ.

Үүрэг даалгавар

 

  • Шаардлагатай тоног төхөөрөмж эд ангиудад техникийн үзлэг шалгалт хийх, хянах
  • Онлайн болон оффлайн мэдээллийн өгөгдөл, мэдээллийн дүн шинжилгээ хийх замаар тоног төхөөрөмж, хөдөлгөөнт төхөөрөмжид хяналт үзлэг хийх
  • Мэргэжлийн утаа хэмжигч багаж ашиглан дизель хөдөлгүүрийн утаанаас өгөгдөл цуглуулна
  • Операторын бүхээгийн битүүмжийн мэдээллийг хэт авианы битүүмж алдагдлыг илрүүлэх төхөөрөмж ашиглан цуглуулах
  • Оюу толгойн гүний уурхайн хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээтэй холбоотой бүхий л дүрэм журмыг дагаж мөрдөх
  • CMMS (SAP) дээр засварын болон судалгааны арга хэмжээний мэдэгдлийг үүсгэх
  • Аливаа аюулгүй ажиллагааны асуудлуудыг ахлах ажилтандаа мэдэгдэнэ.

 

Тавигдах шаардлага

 

  • Механикийн мэргэжил (механик, метал хийц, гагнуурчин эсвэл ижил төстэй)-ээр мэргэжлийн сургалтад хамрагдсан эсвэл түүнтэй адилтгах боловсролын гэрчилгээ, мэргэжлийн зэрэг, үнэмлэх, диплом (жишээ нь: дадлага, мэргэшсэн үнэмлэх) эсвэл их, дээд сургуулийн диплом, МСҮТ-ийн гэрчилгээтэй байх.
  • Хүнд оврын хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний мэргэжил эзэмшсэн байх.
  • Засвар, инженер эсвэл ижил төстэй мэргэжлийн чиглэлээр сурч, зохих сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Аюулгүй ажиллах талаар эерэг хандлагатай, бусдад үлгэрлэн ажилладаг байх.
  • Өөрийн ажил үүргийн хүрээнд хамаарах захиргааны үүрэг хариуцлагыг биелүүлж ажилладаг байх.
  • Техник хэрэгслийн хяналт, үзлэг хийх хэрэгслийг зохистой, болгоомжтой ажиллуулж, ашигладаг байх.

Cонирхож буй хүмүүс дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө үү.

“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

 

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар
Утас: +(976) – 7010-3604

Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй “Оюу mолгой” ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид “Оюу mолгой” ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

 

“Оюу толгой” ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.