“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн – Гүний Уурхайн Хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах хоёр (2) Тоног төхөөрөмжийн хяналтын инженер  ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Нөхцөл байдлын хяналтын ажилтан нь хөдөлгөөнт хөрөнгийн аюулгүй, найдвартай, үр ашигтай гүйцэтгэлийг хангах үүднээс санал болгож буй арга хэмжээг боловсруулахын тулд янз бүрийн эх сурвалжаас (тосны дээж, утаа ялгаруулалт, ҮЭС-ын тайлан гэх мэт) авсан нөхцөл байдлын хяналтын мэдээлэлд дүн шинжилгээ хийдэг.  Мөн нүүрс-устөрөгчийн бохирдлыг хянах шилдэг туршлагууд болон тосны дээж авах арга техникийг засвар үйлчилгээний багтай хамтран хэрэгжүүлэхэд манлайлан ажиллана

Үүрэг даалгавар

  • Тосны дээж, утаа ялгаруулалт, хөрөнгийн хэвийн ажиллагааны тайлан, үл эвдэх сорилын (ҮЭС) хариу зэрэг янз бүрийн эх сурвалжаас авсан хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн нөхцөл байдлын хяналтын мэдээлэлд иж бүрэн дүн шинжилгээ хийж, болзошгүй эвдрэлийн шинж тэмдгийг эрт илрүүлж, засвар үйлчилгээг шуурхай гүйцэтгэх.
  • Хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн элэгдэл хорогдол, бохирдол, бусад асуудлын шинж тэмдгийг эрт тодорхойлохын тулд тосны шинжилгээний тайланг хянаж, тайлбарлаж, төлөвлөгөөт бус зогсолтоос урьдчилан сэргийлэх, зогсоох арга хэмжээг эрт авах боломж олгох.
  • Тосны шинжилгээний мэдээлэл, хөрөнгийн хэвийн ажиллагааны тайлан, засвар үйлчилгээний түүхийг нэгтгэж, хэвийн бус хандлага, эвдрэлийн үндсэн шалтгааныг тодорхойлж, хөрөнгийн гүйцэтгэл болон болзошгүй эрсдэлийн талаар цогц ойлголттой болох.
  • Гүйцэтгэх багт арга хэмжээ авах боломжтой ойлголт, санал зөвлөмж өгөхийн тулд SAP мэдэгдэл гаргаж, шинээр гарч ирж буй асуудлын үндсэн шалтгааныг арилгахын тулд засаж залруулах арга хэмжээг цаг тухайд нь авахыг баталгаажуулах.
  • Сул зогсолтын түүх, засвар үйлчилгээний бүртгэлд дүн шинжилгээ хийж, үндсэн асуудлыг тодорхойлохын тулд өмнөх алдааг одоогийн мэдээлэлтэй уялдуулан хэвийн бус чиг хандлагын үндсэн шалтгааныг олж тогтоох.
  • Төлөвлөгөөт бус сул зогсолтыг багасгаж, хөрөнгийн хүртээмж/бэлэн байдлыг оновчлох үүднээс байгаа боломжуудыг ашиглан үйл явдлын ноцтой байдалд үндэслэн засаж залруулах арга хэмжээг эрэмбэлж, төлөвлөх.
  • Нарийвчилсан онош тогтоож, үр дүнтэй шийдлүүдийг хэрэгжүүлэх байдлаар нарийн төвөгтэй асуудлыг судлахын тулд шаардлагатай бол ажлын талбай эсвэл засварын газарт очих.

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, диплом авч эзэмшсэн байх.
  • Газрын тосны шинжилгээ хийх чадвартай, Компьютерын мэдлэгтэй – SAP программыг эзэмшсэн
  • Соронзон бөөмийн туршилт, термографи, засвар үйлчилгээ, найдвартай ажиллагааны талаар мэдлэгтэй.
  • Гүний уурхай эсхүл уул уурхайн бусад орчинд ажиллаж байсан туршлагатай бол тал
  • Компьютерийн дунд түвшний мэдлэгтэй байх, үүнд Microsoft Excel, Office багц ашиглах чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг  бүрдүүлж өгнө үү

“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn

цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:

  • Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
  • Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
  • Тэтгэвэр/хуримтлалын сан*
  • “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
  • Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
  • Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт