“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн – Гүний Уурхайн Хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах дөрөв (4) Тоног төхөөрөмжийн хяналтын зөвлөх  ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү албан тушаалын гол зорилго нь хөрөнгийн найдвартай байдал, гүйцэтгэлийг сайжруулахын тулд өгөгдөлд суурилсан ойлголтыг ашиглан уурхайн хөдөлгөөнт хөрөнгийн төлөв байдалд хяналт тавих явдал юм. Зөвлөх нь үндсэн үзүүлэлт, чиг хандлагыг хянаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх замаар сул зогсолтыг багасгах, зардлыг бууруулах, тоног төхөөрөмжийн ашиглалтын хугацааг уртасгахад тусалдаг.

Үүрэг даалгавар

  • Нэмэлт үнэлгээ шаардлагатай хөрөнгийн нөхцөл байдлын тайланг гаргахын тулд нөхцөл байдлын хяналтын инженертэй хамтран ажиллана.
  • Машины үзүүлэлтүүдэд гүнзгий дүн шинжилгээ хийж, хөрөнгийн болзошгүй эвдрэл гэмтлээс урьдчилан сэргийлэх, сул зогсолтыг багасгах, засвар үйлчилгээний хуваарийг оновчтой болгохын тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлнэ.
  • Гүйцэтгэх багтай тасралтгүй холбоотой байж, хөдөлгөөнт хөрөнгийн гүйцэтгэлийг аюулгүй, найдвартай, хэмнэлттэй байлгахын тулд өдөр бүр санал зөвлөмж өгнө.
  • Засварын мэдэгдэл гаргаж, SAP-ийн хэвийн бус чиг хандлагыг шалган судалж, асуудлын ноцтой байдалд үндэслэн зохих хариу арга хэмжээг тодорхойлно.
  • Талбайн техникчдэд алдааг олж засварлах үйл явцыг сайжруулахын тулд машины дохиолол, арга хэмжээний түүхэн мэдээллээр хангана.
  • Үйл ажиллагаатай холбоотой сул зогсолтыг багасгахын тулд операторуудтай харилцаа холбоотой байна.
  • Тоног төхөөрөмжийн нарийн төвөгтэй асуудлуудыг шалгах, судлах зорилгоор ажлын талбай болон засварын газарт очно.
  • Гүйцэтгэл эсвэл засвар үйлчилгээний асуудлыг хурцдахаас/ноцтой болохоос өмнө шуурхай шийдвэрлэхийн тулд бодит цагийн мэдээллийн хязгаарт үндэслэн автоматжуулсан дохиоллыг тохируулж, удирдана.
  • Шинжилгээнд үндэслэн дүгнэлт, санал зөвлөмжийг мэдээлэх үүднээс дэлгэрэнгүй тайлан бичиж, танилцуулга бэлтгэнэ.
  • Мэдээллийн бүрэн бүтэн байдал, нийцлийг хангахын тулд хөрөнгийн хэвийн ажиллагааны системд тодорхой, үнэн зөв баримт бичгийг хөтлөх.
  • Нөхцөл байдлын хяналт, хөрөнгийн удирдлагын туршлагыг сайжруулах шинэ технологиудыг нэгтгэхэд дэмжлэг үзүүлэх.
  • Хөрөнгийн хэвийн ажиллагааг хянах арга хэрэгсэл, технологийн дэвшилтэй хөл нийлүүлж алхах/цаг тухайд нь танилцах.

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, диплом авч эзэмшсэн байх.
  • Тосны шинжилгээ хийх чадвартай, Компьютерын мэдлэгтэй – SAP программ эзэмшсэн
  • Хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ хийх туршлагатай, найдвартай ажиллагааны талаар мэдлэгтэй байх
  • Гүний уурхай эсхүл уул уурхайн бусад орчинд ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно..
  • Компьютерийн дунд түвшний мэдлэгтэй байх, үүнд Microsoft Excel, Office багц ашиглах чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг  бүрдүүлж өгнө үү

“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn

цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:

  • Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
  • Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
  • Тэтгэвэр/хуримтлалын сан*
  • “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
  • Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
  • Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт