“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн – Хөрөнгийн удирдлагын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах хоёр (2) Тоног төхөөрөмжийн хяналтын ахлах инженер  ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Засвар үйлчилгээний ажилд дэмжлэг үзүүлэх. Тоног төхөөрөмжийн хяналтын үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлж болзошгүй эвдрэл гэмтлээс сэргийлэх, ашиглалтын алдааг илрүүлэх, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг нэмэгдүүлж  үйлдвэрлэлийн бүтээмжийг зорилтод хэмжээнд хамгийн бага зардлаар боломжит хугацаанд үр дүнтэйгээр хүргэх. Хөрөнгийн засвар үйлчилгээний сайжруулалттай холбоотой томоохон төсөл хөтөлбөрүүдийг удирдан чиглүүлэх. Тоног төхөөрөмжийн хяналтын ажлыг үр ашигтайгаар чиглүүлэн ажиллах ба үйл ажиллагаа, засвар болон төлөвлөлтйн хэсгүүдтэй нягт уялдаатай байж дэмжлэг үзүүлэн, аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавин ажиллана. Засварын шаардлагыг тодорхойлох, инженерийн шийдлүүдийг хэрэгжүүлэх, засвар үйлчилгээний тогтвортой байдлыг хангах байдлаар засвар үйлчилгээний багт дэмжлэг үзүүлнэ 

Үүрэг даалгавар

  • Онлайн хяналтын систем, өмнөх мэдээллүүдийн түүх, хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн диспетчерийн систем, зогсолт бүртгэлийн систем гэх мэт олон төрлийн эх сурвалжаас авсан өндөр давтамжийн мэдээлэлд дүн шинжилгээ хийх замаар хөрөнгийн засвар үйлчилгээ, үйл ажиллагаанд хэрэгцээтэй, үр дүнтэй мэдээллийг бий болгох.
  • Тоног төхөөрөмжийн хяналтын инженер техникийн ажилчдыг ахлах удирдан чиглүүлэх.
  • Мэдээлэлд дүн шинжилгээ хийх замаар олон төрлийн тоног төхөөрөмжид эвдрэл гэмтэл үүсэх эрсдэлүүдийг тодорхойлох мөн тоног төхөөрөмжийн зохистой ашиглалтыг хангах (O4R).
  • Тоног төхөөрөмжийн нөхцөл байдал болон бүтээмжид тогтмол хяналт тавих эвдрэл гэмтэл үүсэх эрсдэл үүссэн эсэхийг тодорхойлох.
  • Хиймэл оюун ухаан машин сурах аргыг хэрэгжүүлж хүний оролцоогүй автоматаар эвдрэл гэмтэл болон зохисгүй ашиглалтыг доголдлыг илрүүлэх.
  • Эцсийн хэрэглэгчидтэй уялдаа холбоотой ажиллан гэмтэл согогийг эрт үед илрүүлж засварлах замаар томоохон эвдрэл гэмтэл гарах эрсдэлээс сэргийлэх.
  • Эрсдэлийн үнэлгээ хийх болон согогийг арилгах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх замаар боломжит эрсдэлийг тодорхойлох мөн удирдах.
  • Тоног төхөөрөмжийг хянах ажилд машин сургалт загвар, алгоритм, статистик загвар, мэдээллийг нэгтгэх гэх мэт шинэ технологи нэвтрүүлэх.
  • Онлайн мэдрэгчийн ажиллагаа машин сургалтын модельд хяналт тавих зарчмаар тоног төхөөрөмжийн хяналтын ажлыг үр дүнтэй байлгах.
  • Тоног төхөөрөмжийн хяналтыг ажлын үр дүнг эцсийн хэрэглэгчидтэй хуваалцах.
  • Гарсан үр дүнг баталгаажуулах шаардлагатай үед тоног төхөөрөмжийн хяналтын инженер техникчидтэй хамтран нэмэлт үзлэг хийлгэн баталгаажуулах.
  • Засвар үйлчилгээний чанар болон тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангах тал дээр засварын болон бусад холбогдох инженерүүдтэй хамтран ажиллах.
  • Онлайн мэдээлэл дээр тулгуурлан тоног төхөөрөмжийн насжилтыг тодорхойлох болон мэдээлэх.
  • Тоног төхөөрөмжийн хяналтын аргуудыг ашиглан үйлдвэрлэлд чухал нөлөөтэй тоноглолын мэргэжлийн тайлан дүгнэлтийг гаргаж бэлтгэх.
  • Засварын үйл ажиллагаанд зориулан гаргасан зөвлөмжийн хэрэгжилтийг баталгаажуулах болон сайжруулах.

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Механик эсвэл цахилгааны инженер болон үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэл
  • Техникийн үйлчилгээний инженер эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэл.
  • 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Харилцааны болон багаар ажиллах чадвартай байх.

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг  бүрдүүлж өгнө үү

“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:

  • Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
  • Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
  • Тэтгэвэр/хуримтлалын сан*
  • “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
  • Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
  • Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт