“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн – Гүний Уурхайн Хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах хоёр (2) Тоног төхөөрөмжийн хяналтын ахлах ажилтан  ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Төлөвлөгөөт бус сул зогсолтыг багасгахын зэрэгцээ Оюу толгойн аюулгүй ажиллагааны стандартыг дагаж мөрдөн, хөрөнгийн хэвийн ажиллагааны шуурхай стратегийг хэрэгжүүлэхэд Нөхцөл байдлын хяналтын багийг удирдаж, удирдан зохицуулна. Энэхүү албан тушаалтан нь тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг оновчтой болгох, тасралтгүй сайжруулалт хийх, нөхцөл байдлын хяналтын практикийг үйл ажиллагааны төгөлдөршил, тогтвортой байдлыг хангах байгууллагын зорилтуудтай уялдуулахын тулд дэвшилтэт оношлогоо, мэдээллийн шинжилгээ, урьдчилан таамаглах технологийг ашиглахад анхаарч ажиллана

Үүрэг даалгавар

  • Нөхцөл байдлын хяналтын техникчдийн өдөр тутмын ажил үүрэг, үйл ажиллагаанд нь хяналт тавьж, удирдан чиглүүлнэ.
  • Хяналт шалгалт, мэдээлэл цуглуулах, тоног төхөөрөмжийн оношилгоо зэрэг нөхцөл байдлын хяналтын ажлыг төлөвлөж, эрэмбэлж, хуваарилна.
  • Хөдөлгөөнт хөрөнгийн гүйцэтгэлийг тасралтгүй аюулгүй, найдвартай, зардал багатай байлгахын тулд гүйцэтгэх багийг зөвлөмж, арга хэмжээгээр хангах.
  • Багийн гишүүдийн ур чадварыг нэмэгдүүлж, мэргэжлийн талаар хөгжүүлэхийн тулд гүйцэтгэлийн үнэлгээ, дагалдан сургалт, зөвлөгөөг тогтмол явуулах.
  • CMMS (SAP) дах засвар, шалгалт судалгааны ажлын захиалга, мэдэгдлийг удирдан зохицуулах.
  • Нөхцөл байдлын хяналтын үйл ажиллагаа, хяналтаар илрүүлсэн зүйлс, авсан арга хэмжээний нэгтгэсэн тайланг бэлтгэж ирүүлэх.
  • Гол чиг хандлага, эрсдэл, асуудлуудыг дээд удирдлага, найдвартай ажиллагааны инженерүүд болон засвар үйлчилгээний багт мэдээлэх.
  • Техникийн ажилтны/техникчийн ажлын хамрах хүрээнээс гадуурх техникийн болон үйл ажиллагааны асуудлыг дээш шатлан мэдээлэх холбоо барих гол хүний үүрэг гүйцэтгэх.
  • Нөхцөл байдлын хяналтын арга техникийн ур чадвар, мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Нөхцөл байдлыг хянах техникчдэд сургалт, зааварчилгаа өгөх.
  • Нөхцөл байдлын хяналтын процесс, арга хэрэгсэл, ажлын урсгалыг сайжруулах боломжуудыг тодорхойлох.
  • Нөхцөл байдлын хяналтын бүх үйл ажиллагааг аюулгүй ажиллагааны дүрэм журам, компанийн бодлогод нийцүүлэн гүйцэтгэх.

Тавигдах шаардлага

  • Дээд боловсрол, түүнтэй адилтгах боловсролын зэрэг, гэрчилгээ (дагалдан эсвэл мэргэжлийн гэрчилгээ г.м.), дипломыг академик эсвэл мэргэжил сургалтын төвөөс авсан байна.
  • ICML MLA II түвшний эсвэл түүнтэй адилтгах газрын тосны шинжилгээ хийх чадвартай байх
  • Хэт авианы сорил, соронзон бөөмийн туршилт, термографи эсвэл Эдди гүйдлийн туршилт хийх чадвартай байх.
  • Гүний уурхай эсхүл уул уурхайн бусад орчинд ажиллаж байсан туршлагатай бол давуу тал
  • Компьютерийн дунд түвшний мэдлэгтэй байх, үүнд Microsoft Excel, Office багц ашиглах чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг  бүрдүүлж өгнө үү

“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn

цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:

  • Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
  • Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
  • Тэтгэвэр/хуримтлалын сан*
  • “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
  • Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
  • Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт