“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-с илүү хувь нь Монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсадынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК – Гүний уурхайн хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн засварын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Тоног төхөөрөмжийн хяналтын ажилтан байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны зорилго нь тоног төхөөрөмжийн хяналтын ажилтан нь хөдөлгөөнт тоног төхөөрөмж хөрөнгийн аюулгүй, найдвартай, зардал хэмнэсэн гүйцэтгэлийг тасралгүйгээр хангахаар зөвлөмж болгосон арга хэмжээг боловсруулахын тулд төрөл бүрийн эх үүсвэрээс (тосны дээж, хорт хийн ялгаруулалт, үл эвдэх сорилын хариу гэх мэт) авсан тоног төхөөрөмжийн нөхцөл байдлыг хянах мэдээлэлд дүн шинжилгээ хийнэ.
Үүрэг даалгавар
- Тоног төхөөрөмжийн хяналтын техникчдийн багийг чиглүүлэх, хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн нөхцөлд байдлыг хянах аргачлалуудаас гарсан өгөгдөл болон SAP процессыг ашиглан асуудлыг арилгах засварын стратегийн талаар зааварчилгаа өгөх
- Төрөл бүрийн эх үүсвэрээс (тосны дээж, хорт хийн ялгаруулалт, үл эвдэх сорилын хариу, кабины битүүмжийн тест ба хөдөлгөөнт тоног төхөөрөмж хөрөнгийн ажиллагаатай байх үеийн хяналт ба үзүүлэлтүүд гэх мэт) авсан хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн нөхцөлд байдлыг хянах аргачлалд дүн шинжилгээ хийнэ.
- Хөдөлгөөнт тоног төхөөрөмж хөрөнгийн аюулгүй, найдвартай, зардал хэмнэсэн гүйцэтгэлийг тасралгүйгээр хангах арга хэмжээний зөвлөмж, инженерийн сайжруулалтыг засварын гүйцэтгэлийн багийг хангана.
- Хийсэн дүн шинжилгээнээс гарсан үр дүнг танилцуулахад шаардлагатай тайлан, санамж бичиг, өгөгдлийн шинжилгээ боловсруулна.
- CMMS (SAP) дээр засварын болон судалгааны арга хэмжээний мэдэгдлийг үүсгэнэ.
- Шаардлагатай үед ажлын талбай/засварын газарт очин нарийн төвөгтэй асуудлыг магадлан, судлах.
- Хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн нөхцөлд байдлыг хянах аргачлалтай холбоотой асуудлыг шийдвэрлэх, шинэлэг шийдлүүдийг боловсруулж хэрэгжүүлэх.
- Мэдээллийн бүрэн бүтэн ба үнэн байдлыг хангахын тулд тос тослох бүтээгдэхүүний хэрэглээний удирдлага, бохирдлоын хяналт, тосны дээж авах зэрэг үйл ажиллагаануудыг хянах, сайжруулах, манлайлах .
Тавигдах шаардлага
- Засвар, механикийн инженер эсвэл үүнтэй ижил төстэй мэргэжлийн чиглэлээр сурч, зохих сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
- Газрын тосны шинжилгээ судалгаагаар ICML MLA 2-р түвшний эсвэл ижил төстэй түвшинд мэргэшсэн байх
- Хэт авианы сорил, соронзон бөөмийн сорил, термографийн ба/эсвэл Эдди гүйдлийн сорилын ур чадвар эзэмшсэн байвал давуу тал болно.
- Аюулгүй ажиллах талаар эерэг хандлагатай, бусдад үлгэрлэн ажилладаг байх.
- Гүний уурхай эсвэл уул уурхайн орчинд 2-оос дээш жил ажилласан туршлагатай бол зайлшгүй харгалзан үзнэ.
- Англи хэлээр хэрэглээний түвшинд ярих, бичих чадвартай байх зайлшгүй шаардлагатай.
Cонирхож буй хүмүүс дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө үү.
“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
- Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)