“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК-ийн – Гүний Уурхайн Хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлын зөвлөх ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү албан тушаалын үндсэн зорилго нь үйл ажиллагааны нэгдмэл байдлыг удирдан зохицуулж, гүний уурхайн (ГУ) хөрөнгийг Монгол Улсын болон Оюу толгойн аюулгүй ажиллагааны стандартад нийцүүлэхэд оршино. Энэ нь хөрөнгийн бүрэн бүтэн байдлын удирдлагын төлөвлөгөөг хэрэгжүүлж, шинэ хөрөнгийг хугацаанд нь ашиглалтад оруулах ажлыг удирдан зохицуулж, шаардлагатай бүх баримт бичгээр хангах байдлаар үйл ажиллагааны бэлэн байдалд дэмжлэг үзүүлнэ. Мөн тус албан тушаалтан нь зөвшөөрөл олгох процессыг хянаж, баримт бичиг болон мэдээллийн сангийн удирдлагын найдвартай засаглалыг хэрэгжүүлж, ГУ-н хөрөнгийг ашиглалтад оруулах явцад Хөрөнгийн бүрэн бүтэн байдал шалгагчдад дэмжлэг үзүүлнэ.
Үүрэг даалгавар
- Хяналт шалгалт, туршилт, Оюу толгой (ОТ) болон Монгол Улсын аюулгүй ажиллагаа, захиргааны стандартыг дагаж мөрдөх зэргээр хөрөнгийн бүрэн бүтэн байдлын удирдлагын төлөвлөгөөг боловсруулж, мөрдүүлэх.
- Шинэ хөрөнгийг цаг тухайд нь, саадгүй ашиглалтад оруулахын тулд ТТАҮ, Худалдан авалт, Үйлдвэрлэлийн бэлэн байдлын багуудтай хамтарч ажиллах.
ТТАҮ-ээс үйл ажиллагаа, засвар үйлчилгээ, аюулгүй ажиллагааны шаардлагатай бүх баримт бичгийг шаардлагатай хугацаанд авах байдлаар үйл ажиллагааны бэлэн байдлын процесст дэмжлэг үзүүлэх. - Гарын авлага, журам, туршилтын гэрчилгээ зэрэг холбогдох баримт бичгийг хянаж, ОТ болон Монгол Улсын дүрэм журамтай нийцүүлэх.
- Механик, цахилгаан, гидравлик холболтын бүрэн бүтэн байдал, техникийн үзүүлэлтийг нийцүүлэхэд голлон анхаарч, Хөрөнгийн бүрэн бүтэн байдал шалгагчдын багийг “Зорилгод нийцүүлэх” шалгалт хийхэд сургаж, дэмжлэг үзүүлэх.
- “Зорилгод нийцүүлэх” шалгалтын шалгах хуудасны бүх шаардлагын дагуу хөрөнгийг угсарч суурилуулж байгаа эсэхийг шалгах үүднээс ТТАҮ эсвэл борлуулагчийн байгууламжтай хамтарч ажиллах эсвэл очих.
- Монгол Улсын хууль тогтоомж, компанийн бодлого, журамд нийцүүлэн зөвшөөрөл авах үйл ажиллагаанд зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх, багийн зорилго, зорилтод хүргэх.
- Энэхүү ажил үүргийн хүрээнд албан журмын болон хууль дүрмийн/захиргааны шаардлагуудад бүрэн нийцүүлэх.
- Хэлтсийн мэдээллийн санг бий болгож, хөтлөн явуулах, хэлтэс хоорондын нийцлийг хангах, үйл ажиллагааны бүртгэл гаргах.
- Оролцогч талуудад өгдөг тогтмол хугацаат тайлан, мэдээллийн үнэн зөв, уялдаа холбоотой, нийцлийг хангахад тэргүүлэх үүрэг гүйцэтгэх.
Тавигдах шаардлага
- Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, диплом авч эзэмшсэн байх.
- Инженер, уул уурхай, шинжлэх ухааны чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
- 5-аас багагүй жил ажилласан холбогдох туршлагатай, эсхүл ихээхэн практик туршлага, ажлын байрны сургалт/дадлага хийсэн байх.
- Англи хэлний түвшинд ярих, унших, бичих чадвартай бол давуу талтай
- Компьютерийн дунд түвшний мэдлэгтэй байх
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү
“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn
цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
-
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)