“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн – Гүний уурхайн суурин тоног төхөөрөмжийн засварын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Токарьчин ажлын байранд ажилтан шалгаруулж авна. Энэхүү ажлын байр нь 6 сарын хугацаатай болно.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Ажил эхлэхийн өмнөх хурлаар зааварчилгаа авах, цуглуулах
  • Холбогдох бүх баримт бичгүүдийг бөглөх,
  • Зэсийн баяжмал үйлдвэрлэхэд шууд оролцдог тоног төхөөрөмжүүдийн тоноглолуудын үйлдвэрлэл, нарийн тохиргоо, хэмжилтийн ажлуудыг гардан гүйцэтгэх
  • Хөдөлгөөнт болон бүхий л төрлийн суурин тоног төхөөрөмжүүдийн механик тохиргоонд шаардагдах хэмжилтүүдийг хийж инженер техникийн ажилтнуудад дэмжлжг үзүүлэх
  • Ахлах ажилтан ба төлөвлөгч нартай хамтаар шаардлагатай үзлэг шалгалт / засвар хэсгүүдийг баримтжуулахад туслах.

Тавигдах шаардлага

  • Бүрэн дунд эсвэл түүнтэй адилтгах боловсролыг мэргэжлийн сургууль, мэргэжлийн сургалтын төвийн хөтөлбөрт (жишээ нь ажлын байрны дадлагажих хөтөлбөрүүд) хамрагдан диплом, гэрчилгээ авч эзэмшсэн байх.
  • Нарийн мэргэжлийн дадлагажуулах сургалтаас олгосон мэргэжлийн үнэмлэх эсвэл гэрчилгээ, ижил төстэй мэргэшлийн чиглэлийн ажлын туршлага.
  • Засвар үйлчилгээний инженер эсвэл ижил чиглэл давуу тал болно
  • Мэргэжлийн сургалт, ижил төстэй практик туршлага эсвэл ажлын байран дээрх сургалтаас авсан холбогдох туршлага.
  • Бидний ажлын арга барил” зарчмын дагуу үнэнч, шударга, тууштай ажилладаг байх.

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү

“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:

  • Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
  • Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
  • Тэтгэвэр/хуримтлалын сан*
  • “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
  • Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
  • Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт