“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК-ийн – Гүнийн Уурхайн Тактикийн Үйл Ажиллагааны хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Тактикийн нэгтгэлийн шинжээч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны гол зорилго нь Гүнийн Уурхайн долоо хоног, өдөр тутмын төлөвлөгөөг чанарын өндөр түвшинд гүйцэтгэн, сарын төлөвлөгөөг биелүүлэхэд оршино.
Үүрэг даалгавар
- Гүний уурхайн оролцогч талуудтай зөвлөлдөн нягт хамтран ажиллаж уулын ажлын долоо хоног тутмын төлөвлөлтийг гаргах, бусад багуудад танилцуулах
- Оюу Толгойн бидний ажлын арга барилын дагуу ажиллах
- Ажлын эрэмбэ, бизнесийн зорилтын хүрээнд дундын нөөц хувиарлалтыг оновчтой хийх
- Төлөвлөсөн ажлуудыг оновчтой, үр дүнтэй гүйцэтгэх нөхцлийг хангахын тулд нарийвчилсан төлөвлөгөө гаргах болон зураг төслийн дэмжлэг үзүүлэх
- Долоо хоногоос сар тутмын хугацааг хамарсан төлөвлөгөөний биелэлт, нийцлийн мэдээ тайлан бэлтгэх, болон бусад баг хэлтсүүдэд гүйцэтгэлийн тайланг танилцуулах
- Гүний уурхайн нэвтрэлт болон олборлолтын үйл ажиллагаа болон бусад төлөвлөгдсөн ажлын талбайнуудад тогтмол үзлэг шалгалт хийн доорх зүйлсийг баталгаажуулна: -төлөвлөгөөний дагуу ажил явагдаж буй эсэх ажлын талбарт бодит манлайлал үзүүлэх төлөвлөгөө, ажлын дарааллыг нарийвчлал сайтай бүрэн гүйцэт бэлтгэн гаргахад хэрэглэгдэх дата мэдээлэл цуглуулах
- Төлөвлөлтийн багийн ажлын хүрээнд сайжруулалтын төслүүд дээр тусламж үзүүлэх, болон хариуцан ажиллах
- Багийн үйл ажиллагааны үр ашигтэй байлгахад чиглэсэн заавар болон бусад бичиг баримтын сайжруулалтын хийх.Багийн үйл ажиллагааны үр ашигтэй байлгахад чиглэсэн заавар болон бусад бичиг баримтын сайжруулалтын хийх.Багийн үйл ажиллагааны үр ашигтэй байлгахад чиглэсэн заавар болон бусад бичиг баримтын сайжруулалтын хийх.
- Багийн үйл ажиллагааны үр ашигтэй байлгахад чиглэсэн заавар болон бусад бичиг баримтын сайжруулалтын хийх.
Тавигдах шаардлага
- Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
- 2-оос доошгүй жил уурхай, төслийн төлөвлөлтийн чиглэлээр ажилласан байх
- Төлөвлөлтийн болон системийн цогц ажлууд хийж байсан туршлагатай байх
- Асуудал шийдвэрлэх, логик сэтгэлгээ, мөн өгөгдлийн шинжилгээнд сайн байх
- PI, SQL, Tableau, Power BI зэрэг програм хангамж тал дээр тодорхой мэдлэгтэй байх нь давуу тал болнооронзон бөөмийн туршилт, термографи, засвар үйлчилгээ, найдвартай ажиллагааны талаар мэдлэгтэй.
- Компьютерийн дунд түвшний мэдлэгтэй байх, үүнд Microsoft Excel, Office багц ашиглах чадвартай байх
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү
“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn
цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:
- Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
- Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
- Тэтгэвэр/хуримтлалын сан*
- “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
- Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
- Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт