“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК –Гүний уурхайн- Босоо амны үйл ажиллагаа, ложистикийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Тавцангийн оператор ажлын байранд ажилтан шалгаруулж авна. Энэхүү ажлын байр нь нэг жилийн хугацаатай түр ажлын байр болно.
Тавцангийн хэсэгт материал болон хүн тээвэрлэх үйл ажиллагааг гүйцэтгэх, гадаргын ангилах ялгах талбайн ажиллагааг явуулах зэрэг ажлуудыг үр дүнтэй хийнэ.
Үүрэг даалгавар
- Аюулгүй ажиллагааны болон ээлж эхлэхийн өмнөх хуралд оролцох
- Босоо амаар хүн, материал, оосорлон буулгах эд зүйлсийг зөөвөрлөхөд дэмжлэг үзүүлэх
- Тоног төхөөрөмжид ажил эхлэхийн өмнө шалгалт хийх
- Материал зөөх тоног төхөөрөмж ажиллуулах (Ачигч, телехандлер, телескопик, сэрээт ачигч, гүний уурхайн хавтгай тэрэг гэх мэт)
- Материалын бэхэлгээ хийх, тоног төхөөрөмжид дохиолол өгөх ажилд дэмжлэг үзүүлэх
- Газар дээрх бетон зуурмагийн гулгуур хоолойны ажлыг явуулах
- Газар дээр чулуулаг гаргах ажилд дэмжлэг үзүүлэх
- Ажлын байранд үзлэг шалгалт хийж, эмх цэгцтэй байлгах
- Ажлын аюулгүйн дүн шинжилгээ бичих, Ажлын стандарт журмуудыг багийнхантай хамтран хөтлөх, хянах
- Зааварчилгаа авах, хийх ажил үүргээ ойлгох, ээлжийн өмнөх хурлыг хийх
- Бэхэлгээ, оосорлолтын засвар үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх
- Бүх ажлыг Төслийн талбайн аюулгүй ажиллагааны стандартын дагуу явуулах
- Ахлах ажилтан болон Босоо амны багийн ахлагчийн өгсөн зааврын дагуу ажиллах
- Ахлах ажилчид болон ахлагч нараас даалгасан бусад үүргийг гүйцэтгэх”
Тавигдах шаардлага
- Бүрэн дунд эсвэл түүнтэй адилтгах боловсролыг мэргэжлийн сургууль, мэргэжлийн сургалтын төвийн хөтөлбөрт (жишээ нь ажлын байрны дадлагажих хөтөлбөрүүд) хамрагдан диплом, гэрчилгээ авч эзэмшсэн байх
- Хүнд машин механизм жолоодох эрхийн үнэмлэх эсвэл үүнтэй дүйцэхүйц ажил хийж байсан ажлын туршлагатай байх
- Гүний уурхайн орчинд 3-с доошгүй жил ажилласан туршлагатай байх.
- Ихэнх тохиолдол ерөнхий мэргэжлийн сургалт, ижил төстэй практик туршлага эсвэл ажлын байран дээрх сургалтаас авсан холбогдох туршлагатай байх
- Жолооны үнэмлэх, гэрчилгээтэй байх
- Багийн гишүүд болон хяналт шалгалтын хүрээнд харилцах чадвартай байх.
- ЭМААБООН-ын дадал зуршлыг хэрэгжүүлэхийг байнга дэмжиж, аливаа үл нийцлийг багийн гишүүдтэй хамтран шуурхай шийдвэрлэх
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.
“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)