“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК-ийн – Гүний уурхайн суурин тоног төхөөрөмжийн засварын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Сэлбэгийн зохицуулагч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн сэлбэг материалыг зохицуулж чиглүүлэх чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.
Үүрэг даалгавар
- Рио Тинтогийн Бизнесийн Шийдэл (RTBS) SAP-ийн хүрээнд төлөвлөгчид болон засвар үйлчилгээний багуудтай хамтран эд ангиудыг тодорхойлох, материал нийлүүлэх, эд ангиудын бэлэн байдлыг хангахад засвар үйлчилгээний хэлтэст дэмжлэг үзүүлэх
- Засварын ажлын хүрээнд сэлбэг хэрэгслийн жагсаалт шинэчлэх зорилгоор ОТ-н дотоод болон гадаад ханган нийлүүлэгчидтэй холбоо тогтоох, тухайн долоо хоногт хийгдэхээр хуваарьт орсон ажлыг гүйцэтгэхэл шаардлагатай сэлбэг материалыг бэлтгэн байршуула
- Төлөвлөсөн болон яаралтай (эвдрэл) үйл ажиллагааны аль алинд нь материалын менежментийн үйл явцад анхаарлаа төвлөрүүлэх ажлын менежментийн үйл явцыг дэмжихийн тулд өөрийн хүлээх үүрэг хариуцлагын хүрээнд үйл явц, журмыг дагаж мөрдөх.
- Шаардлагатай тохиолдолд засвар үйлчилгээний ажилд туслалцаа үзүүлэх замаар засвар үйлчилгээний ахлах ажилчдад дэмжлэг үзүүлэх
- Багаж хариуцагч болон эд анги зохицуулагчийн хоорондын үйл ажиллагааг холбож, зохицуулалт хийхийн зэрэгцээ сэлбэг хэрэгслийг урьдчилан бэлтгэх замаар томоохон болон бага хэмжээний их завсарын ажлын гүйцэтгэлийг оновчтой болгох.
- Цагтаа ирэхгүй сэлбэг материалыг түргэсгэх, тэдгээрийг хянах жагсаалт, тайлан гаргах, хөтлөх
- Дараагийн 4 долоо хоногт болох том, жижиг их засварын бүх сэлбэг хэрэгсэл, материал бэлэн байгаа эсэхийг бататгах
- Чухал сэлбэг хэрэгсэл, материалын бэлэн байдлын талаар байнгын хяналт тавьж, тэдгээрийн нөөц оновчтой түвшинд байгаа эсэх дээр бараа материалын нөөцийн хянагчтай хамтран ажиллах
Тавигдах шаардлага
- Техникийн үйлчилгээний инженер эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр бакалаврын зэрэг эсвэл түүнтэй адилтгах боловсролыг зохих сургууль, сургалтын хөтөлбөрт хамрагдан гэрчилгээ, дипломыг авч эзэмшсэн байх.
- Тухайн мэргэжлийн боловсролын чиглэлээр сурч, зохих сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх
- Microsoft office (Word, Excel), PowerPoint программуудыг ашиглах, баримт бичиг боловсруулах чадвартай байх
- Монгол болон Англи хэлний бичгийн болон харилцааны өндөр ур чадвартай байх.
- Датанд дүн шинжилгээ хийх ур чадвартай байх.
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү
“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:
- Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
- Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
- Тэтгэвэр/хуримтлалын сан*
- “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
- Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
- Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт