“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК – Мэдээллийн технологийн хэлтэст Улаанбаатар хотод ажиллах нэг (1) Системийн инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна. Энэхүү ажлын байр нь нэг жилийн хугацаатай түр ажлын байр болно.
Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд системийн багийг ахлан тус нэгжийн системийн инженерийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.
Үүрэг даалгавар
- Систем болон МТ дэд бүтцийн архитектур, дизайн болон шийдлүүд дээр техникийн талаас нь мэргэжилтний хувьд ажиллах
- Техникийн хувьд төвөгтэй асуудлуудыг шийдвэрлэхэд оролцох, шийдвэрлэх. Асуудал нь чухам ямар шалтгаанаас үүдэлтэй гэдгийг тодруулж баримтжуулах (RCA).
- Янз бүрийн чиглэлийн хэрэглэгчдээс ирсэн сервер, өгөгдөл хадгалалттай холбоотой хүсэлтэд анализ хийж, сайжруулах/өөрчлөх хэрэгтэй зүйлсийн талаар санал зөвлөмж өгөх
- МТ-ийн бүх бодлого, стандарт, журмыг мэддэг байх, мөрдлөг болгох
- Өгөгдлийн сан, системийн удирдлагын процесс нь тухайн үйл ажиллагаанд тогтоосон бодлогын дагуу явагдаж буй эсэхэд хяналт тавих
- Бүс нутаг болон группийн хэмжээнд хэрэгжүүлж буй стандарт, практикийг дагаж мөрдөх
- Нийлүүлэгчид, дэмжих бүлгүүдтэй хамтран ажиллах
- Шаардлагатай тохиолдолд МТ-ийн Үйл ажиллагааны багт алдаа илрүүлэх, техникийн асуудлыг шийдэхэд нь туслах
- Одоогийн байгаа болон шинээр нэвтрүүлж байгаа системүүдийг тохируулах, сайжруулах ажил дээр багийг ахлан шаардлагатай ажлуудыг хуваарилан хийх
- Windows серверийн үйлдлийн систем болон бусад серверийн програм/хэрэглээний програм суулгах, тохируулах, шинэчлэх
- Сервер, систем, программ хангамжийн хэвийн ажиллагаанд хяналт тавьж, системийн найдвартай байдлыг хангаж ажиллах
- Сүүлийн үеийн шинэ технологи, програм хангамжийн бүтээгдэхүүний талаар мэдлэг мэдээлэлтэй байх.
- Төслүүд хүсэлт гаргасны дагуу архитектур, дизайны тал дээр шаардлагатай туслалцаа үзүүлэх, мэргэжлийн зөвлөгөө өгөх.
- Шинэ технологи, шинээр гарсан бүтээгдэхүүний талаар мэдлэг мэдээлэл олж авах чиглэлээр янз бүрийн нийлүүлэгч нартай хамтран ажиллаж, удирдлага, үйл ажиллагааны багт мэдээлэл өгөх.
- Системийн шийдэл боловсруулах чиглэлээр бусад МТ-ийн багуудтай ойр хамтарч ажиллах
- Рио Тинтогийн Мэдээллийн систем, технологийн сервер, өгөгдөл хадгалалтын багтай хамтран ажиллаж, мэдлэг мэдээлэл хуваалцаж, Рио Тинтогийн нэгэнт боловсруулсан системийг ашиглах
Тавигдах шаардлага
- Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
- Мэдээлэл технологийн эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэл.
- 3-аас дээш жил Мэдээллийн технологийн холбогдох чиглэлээр ажиллаж ажлын туршлага хуримтлуулсан байх.
- Програм хангамж хөгжүүлэх төслийг нэвтрүүлэх процесс, түүний хөгжүүлэлт, туршилт, дэмжлэг үзүүлэх мэдлэг, туршлагатай байх (DevOps, Gitlab ажлын урсгал, CI/CD дамжлага)
- Vmware -н технологиуд (Clustering, Hypervisors, Tanzu Kubernetes Grid, Loginsight, гэх мэтчилэн) дээр мэргэжлийн түвшний мэдлэг, ажилласан туршлагатай байх
- Линукс Серверийн үйлдлийн систем дээр (Ubuntu Server LTS, Red Hat Enterprise Linux, гэх мэтчилэн) дээр мэргэжлийн түвшний мэдлэг, ажилласан туршлагатай байх
- Cloud Native -н технологиуд (Docker / Kubernetes/ Container орчин болон түүний нэвтрүүлэлт, тохиргоонууд гэх мэтчилэн) дээр мэргэжлийн түвшний мэдлэг, ажилласан туршлагатай байх
- Microsoft -н технологиуд (Server OS, Hyper-V, Windows Clustering, Domain Controllers, Azure services Office365 service, гэх мэтчилэн) дээр мэргэжлийн түвшний мэдлэг, ажилласан туршлагатай байх
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.
“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)