“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

 Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн – Санхүүгийн хэлтэст Улаанбаатар хотод 5 хоног ажиллаж 2 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Санхүүгийн шинжээч  ажлын байранд ажилтан шалгаруулж авна.Энэхүү ажлын байр нь 6 сарын хугацаатай болно

Энэхүү ажлын байрны зорилго нь Санхүүгийн шинжилгээ ба төлөвлөлтийн багийн боловсруулан гаргадаг долоо хоног, сар, улирал болон жилийн тайлангуудын мэдээллийг цуглуулан Менежментийн болон ТУЗ-ын тайлангуудад нэгтгэж дүн шинжилгээ хийх бөгөөд ахлах удирдлагаар хянуулан цаг тухайд нь бүх оролцогч талуудад хүргэх чиг үүрэгтэй болно.

Үүрэг даалгавар

  • Компанийн сар тутмын ТУЗ, гүйцэтгэх удирдлагын баг болон Рио Тинто-д хүргүүлдэг үйл ажиллагааны тайлангуудыг бэлтгэн гаргах. Үүний хүрээнд санхүүгийн гол үзүүлэлтүүд болон хэлтэс, нэгжүүдээс тухайн сарын тайлангийн мэдээллийг цуглуулан авч нягтлан менежментийн тайланд нэгтгэн оруулах, санхүүгийн болон бусад тоон мэдээлэлд төсөвтэй харьцуулсан дүн шинжилгээ хийх, ахлах удирдлагуудаар хянуулах,
  • Зээлдүүлэгч байгууллагуудад танилцуулдаг улирлын ажлын тайлангийн тоо мэдээг нэгтгэн гаргах,
  • Улирал тутмын болон жилийн эцсийн менежментийн тайлангуудын мэдээллийг шинэчлэн гаргахад дэмжлэг үзүүлэн, холбогдох мэдээллээр хангах,
  • Долоо хоногийн үйл ажиллагааны товч тайланг нэгтгэн гаргах. Үүний хүрээнд Нягтлан бодох бүртгэл, Үйл ажиллагааны хэлтсүүдтэй хамтран ажиллаж, санхүүгийн болон үйл ажиллагааны гүйцэтгэлийн мэдээлэл гаргуулан авч, ахлах удирдлагуудаар хянуулах ба сарын явцын болон сарын эцсийн хүлээгдэж буй гүйцэтгэлийн дүнг нэгтгэх,
  • Төсөв батлуулах, шинэчлэх болон төсвийн гүйцэтгэлийн тайлангуудыг нэгтгэн танилцуулахад ТУЗ-ийн төлөөлөл оролцогч талууд болох “Эрдэнэс Оюу толгой” компанийн холбогдох мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах,
  • Групп компани хоорондын үйлчилгээний ажлын даалгавартай холбоотой процесс буюу ажлын даалгаврын төсөв, танилцуулга болон зарцуулалтыг холбогдох журмын дагуу зөв зохион байгуулах ажлыг хариуцна.
  • Санхүү эрхэлсэн ерөнхий захирал/Санхүүгийн ерөнхий менежер, Санхүүгийн менежерийн хүсэлтээр ТУЗ-ийн баримт бичиг бэлтгэж боловсруулна.
  • Санхүү эрхэлсэн ерөнхий захирал/Санхүүгийн ерөнхий менежер, Санхүүгийн менежерийн хүсэлтийн дагуу бизнесийн шаардлагаар оролцогч талуудын хүлээлтэд нийцүүлж дүн шинжилгээ хийж, тайлан гаргана.

Тавигдах шаардлага

  • Санхүү болон Бизнесийн удирдлага эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр бакалаврын болон түүнээс дээш боловсролын дипломтой байх.
  • 3 доошгүй жил ажилласан тус чиглэлээр ажилласан туршлагатай байх, эсхүл практик туршлага, ажлын
  • байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • МНБ/Мэргэшсэн Нягтлан Бодогчдын үнэмлэхтэй байвал давуу тал болно.
  • Асуудал шийдвэрлэх болон бүтээлч сэтгэлгээний өндөр ур чадвартай.
  • Удирдлагын, цагийн зохион байгуулалтын, зохион байгуулах, удирдан чиглүүлж дэмжлэг үзүүлэх өндөр ур чадвартай.
  • Хурд шаардсан, ачаалалтай орчинд ажилласан туршлагатай.
  • Эерэг хандлагатай, сорилт, бэрхшээлтэй тулж, даван туулах хүсэл зоригтой.
  • Монгол болон Англи хэлний харилцааны чадвар сайн.

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг  бүрдүүлж өгнө үү

“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:

  • Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
  • Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
  • Тэтгэвэр/хуримтлалын сан*
  • “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
  • Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
  • Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт