“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн – Үйл ажиллагаа – Баяжуулалтын засвар үйлчилгээний хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 7 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Реле хамгаалалт, засвар үйлчилгээний инженер  ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь үйлдвэрийн найдвартай, аюулгүй ажиллагааг хангаад зогсохгүй урт хугацааны эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн юм. Реле хамгаалалт засвар үйлчилгээний инженер нь үйлдвэрийн үйл ажиллагааны амжилтын цөм хэсэгт байрлаж, тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагаа, операторуудын аюулгүй байдал, нийт системийн үр ашгийг дэмжих үндсэн үүрэгтэй.

Үүрэг даалгавар

  • Реле хамгаалалт болон түүнтэй холбоотой системүүдийн засвар үйлчилгээ, туршилт, алдааг олж засварлах ажлыг төлөвлөгөөт болон төлөвлөгдөөгүй үед хэрэгжүүлэхэд мэргэжлийн туслалцаа үзүүлэх.
  • Реле хамгаалалтын төхөөрөмж дэхь алдааг оношлон гэмтэл гарсан үед засварлах ажлыг цаг алдалгүй гүйцэтгэх.
  • Засвар үйлчилгээний төлөвлөлтийн баг болон ахлах цахилгааны инженертэй хамтран шаардлагатай ажлуудыг зөв зохион байгуулах, төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус зогсолтуудыг амжилттай хэрэгжүүлэх.
  • Сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хангамжийн байдлыг үнэлж, захиалгын процессыг зөв удирдан зохицуулах.
  • Реле хамгаалалтын системийг тогтмол туршиж, шинжилгээ зохих стандартад, IEC (International Electrotechnical Commission), IEEE (Institute of Electrical and Electronics Engineers). ANSI (American National Standards Institute) нийцэж буй эсэхийг баталгаажуулах.
  • OEM, АBB болон инженерийн багуудтай хамтран релей хамгаалалтын системийн тавилуудыг ETAP болон адилтгах программ ашиглан тооцоолох, шинэчлэх, оновчлох ажлыг хэрэгжүүлэх.
  • Реле хамгаалалтын системүүд болон холбогдох найдвартай ажиллагааны протоколууд болон мэдээллийн сан, тавилын карт хөтлөн багт мэдээлэл хүргэдэг байх.
  • Реле хамгаалалтын ирээдүйн төслүүдийг төлөвлөх, хэрэгжүүлэх.

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • 5-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Харилцааны ур чадвар сайтай байх.
  • Англи хэлний ахисан шатны бичгийн болон ярианы ур чадвартай байх
  • Microsoft Office ашиглах чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү

“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:

  • Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
  • Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
  • Тэтгэвэр/хуримтлалын сан*
  • “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
  • Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
  • Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт