“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн – Мэдээлэл технологийн хэлтэст Улаанбаатар хотод 5 хоног ажиллаж 2 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Програм хангамжийн инженер  ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн програм хангамжийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Хэрэглэгчид болон төслийн оролцогчдоос ирүүлсэн програм хангамжийн шаардлагад шинжилгээ хийж, сайжруулах/өөрчлөх боломжтой зүйлсийн талаар санал өгөх
  • Уламжлалт болон Kubernetes дээр суурилсан програм хангамжийн хөгжүүлэлт дээр батлагдсан шаардлагын дагуу ажиллаж нэгжийн болон интеграцийн тестүүдийг хийж гүйцэтгэх
  • Өгөгдсөн шаардлагын дагуу программ хангамжийг зохиох, код бичих, турших, тохируулах болон бичиг баримт боловсруулах
  • МТ архитектур, программ хангамжийн шинжилгээ, зохиомжийн дэмжлэг шаардсан төслүүдэд техникийн туслалцаа үзүүлэх
  • Шинэ технологи, бүтээгдэхүүний талаар нийлүүлэгч нартай хамтран ажиллаж, мэдээллийг удирдлага болон төслийн багт хүргэх
  • Нийлүүлэгчид болон дэмжих групптэй хамтран ажиллах
  • Програм хангамжийн төслүүдийг төлөвлөгөөт хугацаа болон төсөвт багтааж гүйцэтгэх
  • Программ хангамжийг сайжруулах, хувилбарыг ахиулах ажлын төлөвлөгөө гаргах, хэрэгжүүлэх
  • МТ-ийн бүх бодлого, стандарт, журмын талаар мэдлэгтэй байх, дагаж мөрдөх
  • Бүс нутгийн болон группийн хэмжээнд хэрэгжүүлж буй стандарт, сайн туршлагыг дагаж мөрдөх
  • Шууд удирдах ажилтан болон дараагийн шатны удирдлагын өгсөн компанийн үйл ажиллагаатай холбоотой зүй ёсны бусад даалгаврыг биелүүлэх

Тавигдах шаардлага

  • Програм хангамжийн инженерчлэлтэй холбоотой чиглэлээр Мэдээллийн Технологи эсвэл ижил төстэй мэргэжлээр бакалавр болон түүнтэй дүйцэх боловсрол эзэмшсэн байх
  • Програм хангамжийн чиглэлээр 5-аас доошгүй жилийн ажлын туршлагатай байх, эсвэл зохих хэмжээний бодит ажлын туршлага, сургалт эзэмшсэн байх
  • Програм хангамжийн инженерчлэл, хөгжүүлэлтийн арга барилын талаар ахисан түвшний мэдлэгтэй байх
  • C#, ASP.NET Core, .NET, ReactJS, NodeJS зэрэг хөгжүүлэлтийн хэл, орчинд туршлагатай байх
  • Программ хангамжийн хүнд асуудлын суурь шалтгааны шинжилгээ хийх, шийдвэрлэх ур чадвартай байх
  • Service bus, API болон мессэжийн платформууд (REST API, MQTT,  ActiveMQ, Kafka г.м) дээр ажилласан туршлагатай байх
  • Тайлан хөгжүүлэлт болон өгөгдлийн хоорондын интеграцийн шийдлүүд дээр туршлагатай байх
  • DevOps – н талаар мэдлэгтэй, CI/CD pipeline тохируулж, хийж байсан туршлагатай байх
  • MS SQL өгөгдлийн сан болон SQL хөгжүүлэлт дээр туршлагатай байх.
  • Контейнер суурьтай программ хангамжийн хөгжүүлэлт болон холбоотой платформууд дээр ажилласан туршлагатай байх
  • Python, R, Powershell дээр туршлагатай бол давуу тал болно.

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү

“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:

  • Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
  • Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
  • Тэтгэвэр/хуримтлалын сан*
  • “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
  • Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
  • Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт