“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК – Мэдээлэл технологийн хэлтэст Улаанбаатар хотод ажиллах нэг (1) Програм хангамжийн инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн програм хангамжийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Программ хангамжийн хэрэгцээнд шинжилгээ хийх, сайжруулах/өөрчлөх хэрэгтэй зүйлсийн талаар санал зөвлөмж өгөх
  • Уламжлалт болон Kubernetes дээр суурилсан програм хангамжийн хөгжүүлэлт дээр батлагдсан шаардлагын дагуу ажиллаж нэгжийн болон интеграцийн тестүүдийг хийж гүйцэтгэх
  • МТ-ийн бүх бодлого, стандарт, журмын талаар мэдлэгтэй байх, дагаж мөрдөх
  • Программ хангамж болон системийн удирдлагын процесс нь тухайн үйл ажиллагаанд тогтоосон бодлогын дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт тавих
  • Программ хангамжийн хувилбарыг дээшлүүлэх ажлын төлөвлөгөө гаргах мөн хэрэгжүүлэх
  • Бүс нутгийн болон группийн хэмжээнд хэрэгжүүлж буй стандарт, сайн туршлагыг дагаж мөрдөх
  • Нийлүүлэгчид болон дэмжих групптэй хамтран ажиллах
  • Програм хангамжийн шаардлагын дагуу хөгжүүлэлт хийх,тест хийх,бичиг баримт хөтлөх
  • Програм хангамжийн шийдэл боловсруулах чиглэлээр бусад МТ-ийн багуудтай ойр хамтарч ажиллах
  • Шинэ технологи, шинээр гарсан бүтээгдэхүүний талаар мэдлэг мэдээлэл авах чиглэлээр янз бүрийн нийлүүлэгч нартай хамтран ажиллаж, удирдлага, үйл ажиллагааны багт мэдээлэл өгөх.
  • Мэдээлэл технологийн багийн хэрэгжүүлэх төрөл бүрийн техникийн системүүдийн функцийн болон системийн архитектурыг ойлгох
  • Програм хангамжийн төслүүд дээр төлөвлөгөөт хугацаа болон төсөвт багтааж ажиллах
  • Төсөлтэй холбоотой програм хангамжийн асуудлыг илрүүлэх, хийх засварыг тодорхойлоход төслийн багийн гишүүдтэй ажиллах
  • Бусад шаардлагатай холбогдох ажил үүргийг гүйцэтгэх.

Тавигдах шаардлага

  • Мэдээллийн технологи эсвэл үүнтэй ижил төстэй мэргэжлийн чиглэлээр их дээд сургуулийн бакалаврын буюу түүнтэй адилтгах мэргэшлийн зэрэгтэй байх
  • 5-аас доошгүй жил ажиллаж ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Програм хангамжийн инженерчлэл, хөгжүүлэлтийн арга барилын талаар ахисан түвшний мэдлэгтэй байх
  • Microsoft -с гаргасан програм хангамж хөгжүүлэх програм, орчин болон бусад хөгжүүлэлтийн хэлүүд дээр туршлагатай байх: C#, ASP.NET Core, .NET, ReactJS, NodeJS
  • Программ хангамжийн хүнд асуудлын суурь шалтгааны шинжилгээ хийх, шийдвэрлэх ур чадвартай байх
  • Service bus, API болон мессэжийн платформууд (REST API, JSON, XML, MQTT, AMQP, ActiveMQ, Kafka) болон тэдгээр дээр хөгжүүлэлт дээр туршлагатай байх
  • Тайлан хөгжүүлэлт болон өгөгдлийн хоорондын интеграцийн шийдлүүд дээр туршлагатай байх
  • Программ нэвтрүүлэлтийн автоматжуулалт буюу CI/CD дээр нэгжийн болон интеграцийн тестийн алхамуудыг тохируулж байсан туршлагатай байх
  • MS SQL, IIS, Active Directory гэх технологиуд дээр туршлага байвал давуу тал болно
  • Micro-service дээр тулгуурласан програм хангамжийн шийдэл болон хөгжүүлэлт туршлагатай байвал давуу тал болно
  • Контейнер программ хангамжийн платформ дээр болон хөгжүүлэлт дээр туршлагатай байвал давуу тал болно
  • Python, R, Powershell дээр туршлагатай бол давуу тал болно

Сонирхож буй хүмүүс дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө үү.

“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

o Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)

o Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар
Утас: +(976) – 7010-3604

Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй “Оюу mолгой” ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид “Оюу mолгой” ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

“Оюу толгой” ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.