“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм. 

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн – Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ-Кемп, уурхайн талбайн үйлчилгээ  хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт болон Улаанбаатар хотод 50/50 хуваарьтайгаар ажиллах нэг (1) Нисэхийн мэргэжилтэн  ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Нисэхийн мэргэжилтэн нь нисэхийн үйл ажиллагааг аюулгүй, үр ашигтай, хууль эрхзүйн болон дүрэм журмын шаардлагад нийцүүлэн явуулахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Энэхүү албан тушаалтан нь хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, техникийн мэдлэг туршлагаар хангах, хууль эрх зүйн хэрэгжилтийг сайжруулахад үйл ажиллагааны дэмжлэг үзүүлэх, нисэхийн аюулгүй ажиллагааг хангахад чиглэх бөгөөд иргэний нисэхийн онцлогт тулгуурласан бизнесийн туршлагыг хэрэгжүүлэх, хууль эрх зүйн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Нисэхийн мэргэжилтэн нь байгууллагын нисэхийн зорилтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийн тулд зохицуулах байгууллагуудтай нягт хамтран ажиллана. Нисэхийн мэргэжилтэн нь Оюу толгойн эзэмшиж буй нисэх онгоцны буудалд хууль эрх зүй, зохицуулалт, салбарын стандартыг дагаж мөрдөх үйл ажиллагааг мөрдүүлэхийг хариуцна.

Үүрэг даалгавар

  • Байгууллага болон нисэхийн захиргааны байгууллагуудын хооронд холбоо тогтоох хүний үүрэг гүйцэтгэнэ.
  • Хяналт шалгалт, баталгаажуулалт, аудитын талаар эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллана.
  • Зохицуулалтын асуудлуудыг шуурхай, үр дүнтэй шийдвэрлэх нөхцөлийг хангаж ажиллана.
  • Зохицуулалтын баримт бичгийн зохих бүртгэлийг шалган баталгаажуулна.
  • Удирдлага, нисэхийн эрх бүхий байгууллагуудад зориулсан хууль эрх зүйн хэрэгжилтийн тайланг бэлтгэнэ.
  • Шаардлагатай зохицуулалтын баримт бичгийн бүрдүүлэлт, гэрчилгээг цаг тухайд нь зохицуулна.
  • Оюу толгойгоос томилсон Нисэхийн үйл ажиллагаа хариуцсан менежерт дэмжлэг үзүүлнэ.
  • Аэродромын хууль эрх зүйн хэрэгжилт, дүрэм журмын талаар мэргэжлийн туршлагаар хангаж ажиллана
  • Нисэхийн дүрэм журмын өөрчлөлтөд хяналт тавьж, компанийн бодлого, журмыг цаг тухайд нь шинэчлэх.
  • Нислэгийн үйл ажиллагаа, засвар үйлчилгээний туршлага, аюулгүй ажиллагааны протоколын дотоод аудитыг явуулах
  • Нисэхийн хууль эрх зүйн хэрэгжилтийн гарын авлага, үйл ажиллагааны журмыг боловсруулах, хэрэгжүүлэх, шинэчлэх.

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх
  • Нисэх, хууль эрх зүйн хэрэгжилт эсвэл аливаа салбар хоорондын мэргэшлийн зэрэгтэй байх
  • Холбогдох ажил мэргэжлээр 3-аас багагүй ажил ажилласан туршлагатай эсхүл нисэхийн салбарт ажиллаж бодит туршлага хуримтлуулсан байх.
  • ИНЕГ (Иргэний нисэхийн ерөнхий газар) болон ОУИНБ (Олон улсын иргэний нисэхийн байгууллага)-ын стандартын талаар сайн мэдлэг ойлголттой байх
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчныг хамгаалах, эерэг зан үйлийг сурталчлах, нүдэнд харагдахуйц манлайллаар дамжуулан аюулгүй ажиллагааны соёлыг дэмжих
  • Аэродромын үйл ажиллагаа, дагаж мөрдөх журам, дүрэм журмын талаар ажлын туршлагатай, сайн ойлголттой байх
  • Асуудал шийдвэрлэх, үйл ажиллагааны хүрээнд шийдлийг хэрэгжүүлэх нарийн ур чадвартай байх
  • Хамтран ажиллах, холбоо тогтоох, эергээр нөлөөлөх чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү

“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:

  • Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
  • Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
  • Тэтгэвэр/хуримтлалын сан*
  • “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
  • Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
  • Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт