“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК-ийн – Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээний хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Нийтийн аж ахуйн засвар үйлчилгээний инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн засвар үйлчилгээний инженерийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.Уг ажлын байрны үндсэн зорилго нь нийтийн аж ахуйн засварын багт инженерийн дэмжлэг үзүүлэхэд орших ба үйлдвэрийн зориулалттай шахсан агаарын системын үйл ажиллагаад мэргэжлийн дэмжлэг үзүүлэх үндсэн үүрэгтэй.
Нэмэлтээр төв дулааны станц, Түүхий ус хангамжийн систем, Түлш болон тослох материалын агуулах, Бохир цэвэршүүлэх байгууламж, Ус цэвэрлэх савлах үйлдвэрийн найдвартай ажиллагааг хангахад дэмжлэг үзүүлэхэд чиглэнэ.
Үүрэг даалгавар
- Өдөр тутамдаа гүйцэтгэх ажлууд нь нийтийн аж ахуйн засварын баг, механикийн засварын хэлтсийн үйл ажиллагааг мэргэжлийн хэмжээнд дэмжин үйлдвэрийн найдвартай ажиллагааг хангахад чиглэсэн байна.
- Хариуцсан тоног төхөөрөмжийн урт болон богино хугацааны засвар үйлчилгээний тактик боловсруулна, зохион байгуулах, засвар үйлчилгээний зардлыг хамгийн оновчтой түвшинд төлөвлөн, бүтээмжийг боломжит хамгийн өндөр түвшинд нь хүргэх, Засвар үйлчилгээний тактикт дүн шинжилгээ хийж, сайжруулах.
- Төрөл бүрийн үйлдвэрлэгчийн хийн компрессор болон дагалдах тоног төхөөрөмжийн системийн гэмтлийг мэргэжлийн өндөр түвшинд оношлон, асуудлыг цогцоор нь шийдвэрлэх
- Төв дулааны станц, Түүхий ус хангамжийн систем, Түлш болон тослох материалын агуулах, Бохир цэвэршүүлэх байгууламж, Ус цэвэрлэх савлах үйлдвэр болон Үйлдвэрийн зориулалттай шахсан агаарын тоног төхөөрөмж, систем (компрессор, шугам хоолой, даралтат сав болон хамгаалах хавхлага) болон дагалдах тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний тактик боловсруулах (Maintenance tactic), ажлын стандарт журам (SWP), заавар зөвлөмж боловсруулах, хянан сайжруулах
- Тоног төхөөрөмжийн болон системийн урьдчилсан дүн шинжилгээ хийх, ажлын хамрах хүрээг тодорхойлох, процессын сайжруулалт болон доголдлыг арилгах инженерийн шийдэл боловсруулан, хэрэгжүүлэх
- Зардал хэмнэлтийн санаачлагуудыг гарган төслүүдэд оролцох мөн урьдчилсан дүн шинжилгээ хийх, өгөгдөл мэдээлэл цуглуулах
- Инженерийн болон төслийн ажлыг төлөвлөх, удирдан чиглүүлэх, хэрэгжүүлэх
- Нийтийн аж ахуй засвар үйлчилгээний багийн засварчид, ахлах ажилтан болон багийн ахлагч нарт техникийн болон онолын мэдлэгийг сайжруулах ажлын байран дээрх сургалт зөвлөгөө өгч ур чадварыг хөгжүүлэх
- Төлөвлөлтийн багт мэргэжлийн туслалцаа үзүүлж, техникийн мэдлэг чадвараа хуваалцан, асуудал шийдвэрлэх стратеги боловсруулан тэднийг мэргэшүүлж ур чадварыг нь хөгжүүлэхэд дэмжин ажиллах
- Эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд засвар үйлчилгээг удирдан зохион байгуулах
- Шаардлагатай үед Ахлах мэргэжилтний өгсөн үүрэг даалгаварын дагуу үйлдвэрлэлийн бэлэн байдлыг хангах бусад ажлуудад дэмжлэг үзүүлэн ажиллах
Тавигдах шаардлага
- Бакалавр болон түүнээс дээш боловсролыг механик инженер эсвэл ижил төстэй мэргэшлийн чиглэлээр төгссөн байх
- 5-с доошгүй жил холбогдох чиглэлээр ажиллаж ажлын туршлага хуримтлуулсан байх.
- Бичгийн болон ярианы Англи хэлийн ахисан дунд түвшинтэй байх
- Microsoft office (Word, Excel), PowerPoint программуудыг ашиглах, баримт бичиг боловсруулах чадвартай байх
- Үйлдвэрлэлийн зориулалттай компрессорын эвдрэлийн үндсэн шалтгааныг олж тогтоох, засвар үйлчилгээний тактик, RCA болон эвдрэлийн тайланг боловсруулах өндөр ур чадвартай. Агаарын компрессорын алдааг олж засварлах мэргэжлийн ур чадвартай, компрессорын бүрэлдэхүүн хэсгүүдийн логик, ажиллах зарчмыг тайлбарлах чадвартай байх ёстой.
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү
“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:
- Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
- Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
- Тэтгэвэр/хуримтлалын сан*
- “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
- Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
- Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт