“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн – Гүний уурхайн суурин тоног төхөөрөмжийн засварын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах хоёр (2) Найдвартай ажиллагааны Инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь Засварын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн, материал/тоног төхөөрөмжийн бэлэн байдал, засварлах болон шинэчлэн солих зардал, тоног төхөөрөмжийн ашиглалт, зогсолтуудын зардлын зөвшөөрөгдөх хэмжээ зэрэг тодорхой нөхцөл байдлуудад харгалзах бэлэн байдлыг тодорхойлох буюу найдвартай байдлыг анализ, судалгаануудыг хийж гүйцэтгэнэ.

Үүрэг даалгавар

  • Аюулгүй ажиллагааны соёлыг бий болгоход хувь нэмэр оруулахын зэрэгцээ аливаа хийгдэж буй бүхий л ажил үүрэг нь холбогдох ЭМААБО-ны стандартуудад нийцэж хүчин төгөлдөр мөрдөгдөж буй аюулгүй ажиллагааны бүх дүрэм журмуудын хэрэгжилтийг хангах
  • Тоног төхөөрөмжийг сайжруулалт, өөрчлөлтүүдэд чиглэсэн инженерийн зураг, бичиг баримт, тайлан боловсруулах ажилд хийнэ
  • Инженерийн дэмжлэг хэрэгтэй техникийн өөрчлөлтүүдийг хэрэгжүүлэх ажилд оролцоно
  • Тоног төхөөрөмжийн ажиллагаа болон нөхцөл байдлыг үнэлэх ажлыг гүйцэтгэнэ
  • Худалдан авалтын баг-т шинээр тоног төхөөрөмж болон эд анги худалдан авах ажилд инженерийн дэмжлэг үзүүлнэ
  • Өдөр тутмын болон их засварын ажилд инженерийн дэмжлэг үзүүлнэ
  • Доголдыг арилгах үйл ажиллагааний хүрээнд доголдол илрүүлэх, түүнийг шийдвэрлэхэд хэлтэс дотроо удирдах ажилна
  • Доголдыг арилгах үйл ажиллагааны үндсэн үзүүлэлт бий болгож, дагаж мөрдүүлэх
  • Хөрөнгийн ашиглалтын хугацааг сайжруулахад чиглэсэн судалгаа хийнэ
  • Засвар үйлчилгээний тактикыг үнэн зөв мэдээлэл (Техникийн үзүүлэлтүүд, зориулалт, хүчин чадал гэх мэт) ашиглан боловсруулах болон хянан ажил хийнэ.
  • Стандарт ажлын агуулга / багцуудыг боловсруулна (САЖ), (Техникийн үзүүлэлтүүд, зориулалт, хүчин чадал гэх мэт мэдээллээр хангана)

Тавигдах шаардлага

  • Механик болон үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Уурхайн засвар үйлчилгээ буюу найдвартай ажиллагааны албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай.
  • SAP системд ажиллах болон тоног төхөөрөмжийн эвдрэлийн судалгах үйл явцыг дэмжихийн тулд засвар үйлчилгээний мэдээлэл дээр дүн шинжилгээ хийх чадвартай байх
  • Компьютер болон Microsoft Excel, Word гэх мэт өргөн хэрэглээний програм ашиглах чадвартай байх
  • Уулзалтыг зохион байгуулах чадвартай.
  • Монгол болон Англи хэлний харилцааны чадвар сайн байх
  • Багаар ажиллах чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү

“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:

  • Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
  • Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
  • Тэтгэвэр/хуримтлалын сан*
  • “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
  • Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
  • Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт