“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК-ийн – Хөрөнгийн удирдлагын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт болон Улаанбаатар хотод 50/50 хуваарьтайгаар ажиллах хоёр (2) Найдвартай ажиллагааны инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Найдвартай ажиллагаа хариуцсан инженер нь хөрөнгийн чухал зэргийн үнэлгээ хийх, хөрөнгийн стратеги, тактик боловсруулах, удирдах техникийн туршлага, туршлагатай бөгөөд хөрөнгийн гүйцэтгэлийг оновчтой болгохын тулд олон салбарын баг, технологи, систем, стандартуудыг нэгтгэн согог арилгах ажлыг удирдан чиглүүлдэг.
Үүрэг даалгавар
- Биет хөрөнгийн засвар үйлчилгээний тактикуудыг боловсруулж, төлөвлөх, чухал байдлыг эрэмбэлэх, сайжруулах, удирдах үйл явцад дэмжлэг үзүүлэх.
- Найдвартай байдал, гүйцэтгэл, зардал, төслийн үндэслэлийг сайжруулахын тулд засвар үйлчилгээ, гүйцэтгэлийн өгөгдөлд дүн шинжилгээ хийх.
- Эрсдэлийн удирдлага, Хөрөнгийн эрүүл мэнд, Найдвартай ажиллагаа болон дизайн, амьдралын мөчлөгийн зардал, загварчлал зэрэг үйл явцыг удирдан, техникийн болон өгөгдөлд суурилсан дүн шинжилгээ хийх.
- Найдвартай ажиллагааны инженерүүдийн доголдол бууруулах ажлын үеэр олж илрүүлсэн доголдолд сайжруулалт хийх бага капиталын болон урсгал зардлын төслийн ажлыг удирдах
- Багийн суралцаж буй гишүүдийн ур чадварыг дасгалжуулах, даалгавар өгөх замаар тасралтгүй сайжруулах.
- Хөрөнгийн ашиглалтын хугацаа болон урт хугацааны төлөвлөгөөтэй холбоотой өөрчлөлтийн менежментийг хянаж баталгаажуулах. Өөрчлөлтийн менежментийг дагаж мөрдөх, шинэчлэхэд нь бусдыг урамшуулж, зааварчлах.
- Хөрөнгийн найдвартай байдал, оновчтой болгох боломжийг бүрдүүлэхийн тулд хэлтэс, баг хоорондын үйл ажиллагааг дэмжих.
- Тухайн улс орны дүрэм журмаас шалтгаалан стратеги, тактикт оруулах өөрчлөлтийг батлах уурхайн баталгаажуулагчийн үүрэг гүйцэтгэх.
- Эрсдэлд суурилсан үйл явцыг ашиглан стратеги, тактикуудыг боловсруулж, оновчтой болгох.
- PM01/PM02 ажлын даалгаврыг боловсруулах болон хэрэгжүүлэхэд техникийн дэмжлэг үзүүлэх.
- Хөрөнгийн чухлын үнэлгээний (ACA) бүртгэл хөтлөх.
- Шинэ эд хөрөнгийг хүлээлгэн өгөхөд зохих бэлтгэл ажлын хангах.
- Уурхайн талбай дахь доголдлыг бууруулах, суурь шалтгааны шинжилгээг (RCA) манлайлан оролцох
- Нарийн төвөгтэй судалгаа шинжилгээний ажлыг ахлан, сар тутмын болон бусад төлөвлөгдөөгүй Доголдлыг бууруулах удирдлагын үйл ажиллагааны системийн хяналтад дэмжлэг үзүүлэх.
- Найдвартай байдлын санаачлагуудыг системчилж, өөрчлөлтийг тогтвортой байлгах.
- Шинэ хөрөнгө болон хөрөнгийн сайжруулалтад шаардлагатай чухал сэлбэгүүд, мөн хөрөнгийн засвар үйлчилгээний стратегийн өөрчлөлтийг даган өөрчлөх чухал сэлбэгүүдийг тодорхойлох, өөрчлөх
- Хөрөнгийн ашиглалтын нийт хугацааны төлөвлөгөөг боловсруулахад оролцох, хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх
- Хөрөнгийн удирдлагын төлөвлөгөөний талбайн хэрэгжилтэнд хувь нэмэр оруулах (тактик, эрсдэл, амьдралын мөчлөгийн зардлын загвар)
- Өөрчлөлтийн менежментийн үйл явцад засвар үйлчилгээ хийх тактик, согогийг арилгах арга хэмжээг тодорхойлох.
- Дундаж хугацаанд үзүүлэх нөлөөллийг (MTBF)-ийн гүйцэтгэлийг сайжруулахад шаардлагатай мэдээллийг Засвар үйлчилгээ, ХУ-ын багууд болон бусад холбогдох талуудад мэдээлэх.
- Алдагдлын дүн шинжилгээ, бүртгэлийн чанарын хяналтыг идэвхжүүлэхийн тулд найдвартай байдлын мэдээллийн чанарыг удирдах (сул зогсолт, SAP найдвартай байдал)
Тавигдах шаардлага
- Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
- Уурхайн засвар үйлчилгээ буюу найдвартай ажиллагааны албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай.
- Багаар ажиллах чадвартай
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү
“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:
- Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
- Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
- Тэтгэвэр/хуримтлалын сан*
- “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
- Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
- Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт