“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК-ийн – Гүний Уурхайн Технологийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Мэдээлэл технологийн инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.Энэхүү ажлын байр нь 1 жилийн хугацаатай болно
Гүний уурхайн Технологийн Засвар үйлчилгээний хэлтэсийн багийг ахлан, засвар үйлчилгээний үйл явц болон үр дүнгийн удирдлагаар хангаж, хөдөлгөөнт тоног төхөөрөмж дээрх технологи, системүүдийн ажиллагаа, засвар үйлчилгээ болон төслийн гүйцэтгэлд процесс, стандартуудыг мөрдүүлэн ажиллана. Уг албан тушаалтан нь Гүний уурхайн хөдөлгөөнт технологийн ахлах мэргэжилтэнд дэмжлэг үзүүлж, засвар үйлчилгээний стратеги, тактикийг хөгжүүлэх, хэрэгжүүлэх, сайжруулах зорилгоор төслийн болон засвар үйлчилгээний ажил гүйцэтгэлд багийн нөөцийг хянан удирдаж, мөн тоног төхөөрөмжийн анхлан үйлдвэрлэгчид, нийлүүлэгчид, болон бусад багууд хоорондын харилцан хамтын ажиллагааг ханган ажиллана.
Үүрэг даалгавар
- Гүний уурхайн технологийн багийн хариуцсан ажил үйлчилгээнүүдийн технологийн горим, ажлын зарчим, технологийн засвар үйлчилгээ,болон техникийн дэмжлэг үйлчилгээ үзүүлэх загвар зэргийг ойлгох, удирдан зохион байгуулах.
- Багийн аюулгүй ажиллагааг сахин ажиллах зорилгоор аюулгүй ажиллах дадал хэвшил, дүрэм журмуудыг хэрэгжүүлж, тасралтгүй сайжруулах
- Гүний уурхайн технологийн баг болон Гүний уурхайн олборлолтын багуудад баримталдаг чухал хөрөнгийг удирдан зохицуулах стратеги, тактикуудын хэрэгжилт, ашиглалтыг дэмжин ажиллах.
- Засвар үйлчилгээний үйл явц, зорилго, зорилтуудыг ойлгож, удирдан зохицуулах, мөн Гүний уурхайн технологийн багийн стратеги хөгжүүлэлтэд дэмжлэг үзүүлэн, төлөвлөлтөд оролцож ажиллах.
- Бусад багуудтай хамтран Гүний уурхайн технологийн багийн төслийн зорилтуудын биелэлт хангагдахад дэмжлэг үзүүлж ажиллах.
- Төслийн төлөвлөгөөг хэрэгжүүлж, багийн ажил гүйцэтгэл хуваарилалтыг зохицуулж, өдөр тутмын ажлын ачааллыг зааварчлан хянаж, хэрэгцээтэй нөөцийг тодорхойлж, чанарын хяналтыг явуулж, шаардлагатай үед үйл ажиллагаа, чанар, хуваарь төлөвлөөгөөний асуудлыг цаг тухайд нь дээд удирдлагад мэдэгдэн шийдвэрлүүлэх.
- Хэрэглэгч болон оролцогч талуудын шаардлага, хэрэгцээнийн дагуу засвар үйлчилгээний гол үзүүлэлтүүдийг хянаж, тайлан мэдээг шинэчилж байх.
- Гүний уурхайн технологийн багийн ажил гүйцэтгэлийн хамрах хүрээнд тавигдсан зорилгуудын биелэлтийг хангахын тулд төслийн даалгавруудын явцыг хянах, ажлын эрэмбийг тэнцвэржүүлэх, харилцан хамаарлыг удирдах.
- Багийн гишүүд PMO-с тодорхойлсон стандарт процесс, дүрэм журмыг биелүүлж буй эсэхэд хяналт тавьж ажлын явцыг мэдээлж байх, PMO хяналт, үнэлгээнд оролцох.
Тавигдах шаардлага
- Инженерийн эсвэл ижил төстэй салбарт бакалаврын зэрэгтэй байх
- Шаардлагатай технологи, бүтээгдэхүүн, системүүд дээр салбарын эсвэл нийлүүлэгчийн сертификаттай байх
- Хүлээн зөвшөөрөгдсөн уурхайн технологитой холбоотой сургалтын хөтөлбөрийг амжилттай дүүргэсэн байх
- Гүний уурхайн цогц хөдөлгөөнт технологи, системүүдийг хэрэгжүүлж, засвар үйлчилгээ үзүүлж байсан батлагдсан туршлагатай
- Технологийг үйл ажиллагаанд нэвтрүүлж, засвар сайжруулалтыг ханган ажилласан туршлагатай
- Уул уурхайн болон барилгын салбарын төсөл хэрэгжүүлсэн туршлагатай
- Инженер технологи, програм хангамжийн төсөл хэрэгжүүлэн ажилласан туршлагатай
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү
“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:
Монгол улс, Улаанбаатар 14240 Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг Моннис Цамхаг, 1 давхар |
Утас: +(976) – 7010-3604 |
Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.
Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.
“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй “Оюу mолгой” ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид “Оюу mолгой” ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.
“Оюу толгой” ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.