“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК-ийн – Хөрөнгийн удирдлага – Мэдээллийн технологийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 3.5 хоног ажиллаж 3.5 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Мэдээллийн технологийн Ахлах менежер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Мэдээллийн систем, технологийн Ахлах менежер нь Оюу толгойн удирдлага, үйл ажиллагаа болон түүний харилцагчдад технологийн шийдлүүдийн талаар чиглэл өгч, хэрэгжих боломжтой тохиолдолд Рио Тинтогийн Мэдээллийн систем ба технологийн (МСТ) бодлого, стратегид нийцтэй технологийн стратегийг тодорхойлоход дэмжлэг үзүүлнэ. Энэ нь мэдээллийн технологийг (MT) бизнес болон үйл ажиллагааны стратегитай уялдуулах, МТ-ийн цэвэр өгөөжийг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлнэ.Оюу толгойн хэмжээнд мэдээллийн технологийн үйлчилгээ, хэрэгжилтийн үйл ажиллагааг хариуцна.
Үүрэг даалгавар
- Мэдээллийн технологийн үйлчилгээний чадавхыг хөгжүүлж, үйл ажиллагааг хэрэгжүүлэх стратеги болон бизнесийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэх замаар багийг удирдан чиглүүлж, сургаж, хөгжүүлж, ажлын гүйцэтгэлийг нь удирдан зохицуулах.
- Баг доторх олон талт байдал, оролцоог дэмжих замаар технологийн шилдэг мэргэжилтнийг татаж, тогтвортой ажиллуулах.
- Мэргэжлийн өсөлт дэвшил, инновацыг дэмждэг, урам зориг өгдөг ажлын орчин бүрдүүлэх.
- Мэдээллийн технологийн үйлчилгээ, төслийн хэрэгжүүлэх ажлуудыг өдөр тутам бүрэн хариуцах. МСТ-ийн бизнес түншийн үүрэг гүйцэтгэж, МСТ-н тасралтгүй сайжруулах боломжийг тодорхойлох, эрсдэл, асуудлыг шийдвэрлэх, технологийн платформуудын тогтвортой найдвартай ажиллагаа, өргөтгөх боломж, аюулгүй байдлыг хангах талаар оролцогч талуудад дэмжлэг үзүүлж, гүйцэтгэл хянаж ажиллана.
- Бизнесийн үйл ажиллагааг дэмжиж, үр ашгийг дээшлүүлэх үүднээс олон талт багуудтай хамтран ажиллана.
- Мэдээллийн технологийн дэмжлэг үйлчилгээ, хариу арга хэмжээ авах чадварыг тасралтгүй сайжруулах үүднээс санал хүсэлтэд хариу арга хэмжээ авч, харилцагчийн дуу хоолой, саналыг дэмжиж ажиллана.
- Оюу толгой (ОТ) болон Рио Тинтогийн (РТ) бизнесийн зорилгод нийцсэн, Бүтээгдэхүүний бүлгийг дэмжих МТ-ийн цогц стратегийг боловсруулж, хэрэгжүүлнэ.
- Бүтээгдэхүүний группийн технологи, дижитал хөрөнгө оруулалтыг бизнесийн тэргүүлэх чиглэлүүдтэй уялдуулах үүднээс стратегийн зөвлөгөө, технологийн сэтгэлгээтэй удирдлага манлайллаар хангах, ОТ дижитал стратеги боловсруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ.
- Бизнесийн инновацыг хөгжүүлэх дижитал шилжилт, хиймэл оюун ухаан, автоматжуулалт болон шинээр гарч ирж буй технологийн талаарх хэлэлцүүлгийг удирдан явуулах.
- Ашиглалтын хувь хэмжээ, бизнесийн үр нөлөөг хянах, РТ МСТ-ийн хэлтэстэй хамтран ажиллах замаар хэмжигдэхүйц үр дүнд хүрэхийг баталгаажуулах.
- Бүтээгдэхүүний групп болон ахлах удирдлагын түвшинд ОТ-г төлөөлөн ажиллаж МТ-ийн ажилтнуудтай үр дүнтэй хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх.
- Бүтээгдэхүүний группийн ахлах удирдлагууд болон РТ МСТ-ийн хэлтсийн нэг түвшний ахлах ажилтнууд зэрэг дотоод сонирхогч талуудтай тогтвортой харилцаа тогтоох.
- Технологийн нийлүүлэгчид болон түншлэгч байгууллагуудтай тогтоосон стратегийн харилцааг удирдан зохицуулж, бизнесийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэх.
- РТ-н оролцогч талууд, удирдах ажилтнуудтай өргөн хүрээний харилцаа холбоо тогтоох.
- Технологийн нэгдсэн хөтөлбөрийг бий болгохын тулд глобал технологийн багуудтай хамтран ажиллах.
- Тогтвортой байдлыг бий болгож, стандартчилах, дахин ашиглах платформыг бий болгох үр дүнтэй хамтын ажиллагаа, түншлэлийг бий болгох.
Тавигдах шаардлага
- Компьютерын шинжлэх ухаан, Мэдээллийн технологи, Инженер эсвэл холбогдох чиглэлээр магистрын зэрэгтэй байх.
- Харьцуулах түвшний албан тушаалд ажиллаж байсан туршлагатай байх.
- Удирдлага манлайллын өндөр чадвартай, техникийн гүн гүнзгий суурь мэдлэгтэй байх.
- Мэдээллийн технологийн чиглэлээр 10-аас дээш жил тасралтгүй ажилласан туршлагатай, 5-аас багагүй жил томоохон, олон талт мэдээллийн технологийн багийг удирдаж ажилласан туршлагатай байх.
- Мэдээллийн технологийн туршлага, мэдлэгтэй байх.
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.
“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)