“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

 

“Оюу толгой” ХХК – Гүний уурхайн суурин тоног төхөөрөмжийн засварын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах гурав ( 3) Механикийн багийн ахлагч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь засвар үйлчилгээний ажлыг гүйцэтгэж буй багийг биечлэн удирдана. Үүрэг даалгаврыг гүйцэтгэхдээ компаны бодлого, дүрэм журамд нийцүүлэн багийг манлайлан удирдах, жигд үр дүнтэй үйлчилгээ, дэмжлэг үзүүлэхэд оршино.

Үүрэг даалгавар

 

  • SAP систем дээр үүсгэсэн байгаа ажлуудын захиалгыг шалган баталгаажуулж, аюул осолгүй үр дүнтэй гүйцэтгэх аргачлал төлөвлөгөө, хүн хүчний төлөвлөгөөг тодорхойлно.
  • Ажлыг аюул осолгүй үр дүнтэй, чанартай гүйцэтгэх төлөвлөгөө боловсруулхад оролцоно.
  • Засварын ажлыг зардал, үр ашгийн хувьд хамгийн оновчтой байхаар төлөвлөнө.
  • Засварын ажлыг хийхэд шаардлагатай бүх сэлбэг хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмжүүдийн бэлтгэлийг хангаж ажиллана.
  • Засвар үйлчилгээ, сэлбэг хэрэгсэлийг хайх талаар цахим системийг хэрэглэх чадвартай байх.
  • Ажлын менежментийн мэдээ мэдээллийг цуглуулах, харьцуулж харах, дүн шинжилгээ хийх чадвартай байх.

Тавигдах шаардлага

  • Бүрэн дунд эсвэл түүнтэй адилтгах боловсролыг мэргэжлийн сургууль, мэргэжлийн сургалтын төвийн хөтөлбөрт (жишээ нь ажлын байрны дадлагажих хөтөлбөрүүд) хамрагдан диплом, гэрчилгээ авч эзэмшсэн байх.
  • Механик инженер эсвэл үүнтэй дүйцэхүйц нарийн мэргэжлийн дадлагажуулах сургалтанд хамрагдсан байвал давуу тал болно.
  • 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Тухайн мэргэжлийн боловсролын чиглэлээр сурсан буюу ажлын байран дээр сургалтанд хамрагдсан
  • Багаар ажиллах чадвартай

 

 

 

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)