“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК-ийн – Хөрөнгийн удирдлагын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт болон Улаанбаатар хотод 50/50 хуваарьтайгаар ажиллах нэг (1) Материал менежментийн зөвлөх ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Хөрөнгийн удирдлагын үйл ажиллагаанд шаардлагатай сэлбэг хэрэгсэл болон бусад холбоотой зүйлсийг тодорхойлоход дэмжлэг үзүүлж, дараа нь тэдгээрийг олж авах, хадгалах, үе шатлалаар зохицуулах, буцааж өгөх, зохих ёсоор устгах үйл явцуудыг хянана.
Мөн материалуудын чухлын зэргийг тодорхойлох ба хадгалалтын журам, бараа материалын удирдлагын хэрэгжилтийг шалган, сайжруулах ажилд оролцож дэмжих.
Үүрэг даалгавар
- Дугуй/обудны ашиглалтыг сайжруулах стратегийг боловсруулах, зөвлөгөө өгөх, хэрэгжүүлэх
- Худалдан авалт, тээвэрлэлт, хадгалалт, болон хяналтад чиглэсэн дугуйн удирдлагын програмыг боловсруулж хэрэгжүүлэх
- Бизнесийн үр ашиг, үр дүнтэй байдлыг хангахын тулд материалны менежментийн үйл явцыг хялбарчлах, стандартчилах
- Уурхайн үйл ажиллагааны хэсгүүдэд ХУ Материал Менежментийн журам стандартууд тогтвортой хэрэгжиж буй эсэхэд тогтмол өнөөгийн төлөв байдлын үнэлгээ хийх
- Материалын менежментийн шилдэг туршлагыг ОТ-д нэвтрүүлэх
- Шаардлагатай тохиолдолд материылын нөөцийг оновчлоход дэмжлэг үзүүлэх
- Худалдан авалтын багт дугуй/обудтой холбоотой тендерүүдэд дэмжлэг үзүүлж, техникийн үндэслэлээр (төрөл, хэрэглээ, тавигдах шаардлага) хангах
- Материал менежменттэй холбоотой доголдлыг илрүүлж бууруулах боломжуудыг тодорхойлж хэрэгжүүлснээр ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг бууруулах
- Материал менежментийн оролцогч талуудад шаардлагатай материалын менежментийн шаардлагуудын талаар сургалта орох
- Үйл ажиллагааны багуудад жил тутмын дугуй ашиглалтын төсөв гаргахад нь дэмжлэг үзүүлэх
- Төсөвлөсөн дугуйн нийлүүлэлтийг хангахын тулд бараа материалын нөөц болон хангамжийн сүлжээг хянах
- Засварын багуудын бүтээмжийг сайжруулах төслүүдийг удирдах бизнес сайжруулах хэрэгслүүдийг хэрэглэх
- Сар бүрийн гүйцэтгэлийн тайланг боловсруулж, дүн шинжилгээ хийж материал менежментийг сайжруулах боломжуудыг эрэлхийлэх
- Дугуйны насжилтыг сайжруулах төсөл болон өөр бусад зардал хэмнэх санаачлагуудад шаардлагатай техникийн буюу мэргэжлийн туслалцааг үзүүлэх
- Эцсийн хэрэглэгчдийг техникийн мэдлэг туршлага ба зөвлөгөөгөөр хангах болон Оюу Толгойд дугуй хэрэглээний шилдэг арга барил хэрэгжүүлэхийн тулд Рио Тинтогийн бусад сайтууд болон Өсөлт ба Инновацийн нэгжүүд дэх гадны мэргэжилтэнүүдтэй уялдаа холбоотой ажиллах
- Удирдлагуудаас өгсөн нэмэлт үүрэг даалгаварыг биелүүлэх буюу гүйцэлдүүлэхэд туслалцаа үзүүлэх
Тавигдах шаардлага
- Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
- Техникийн үйлчилгээ, Инженер эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэл.
- 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
- Багаар ажиллах чадвартай
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү
“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:
- Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
- Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
- Тэтгэвэр/хуримтлалын сан*
- “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
- Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
- Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт