“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-өөс илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

 “Оюу толгой” ХХК – Гүний уурхайн суурин тоног төхөөрөмжийн засварын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Материал ложистикийн ажилтан ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн сэлбэг материалыг зохицуулж чиглүүлэх чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Засварын ажлын хүрээнд сэлбэг хэрэгслийн жагсаалт шинэчлэх зорилгоор ОТ-н дотоод болон гадаад ханган нийлүүлэгчидтэй холбоо тогтоох, тухайн долоо хоногт хийгдэхээр хуваарьт орсон ажлыг гүйцэтгэхэл шаардлагатай сэлбэг материалыг бэлтгэн байршуулах
  • Төлөвлөсөн болон яаралтай (эвдрэл) үйл ажиллагааны аль алинд нь материалын менежментийн үйл явцад анхаарлаа төвлөрүүлэх ажлын менежментийн үйл явцыг дэмжихийн тулд өөрийн хүлээх үүрэг хариуцлагын хүрээнд үйл явц, журмыг дагаж мөрдөх.
  • Засварын цехийн талбайд байгаа бүх сэлбэг хэрэгслийн цэвэрлэгээ, аюулгүй байдлыг хариуцах
  • Шаардлагатай тохиолдолд засвар үйлчилгээний ажилд туслалцаа үзүүлэх замаар засвар үйлчилгээний ахлах ажилчдад дэмжлэг үзүүлэх
  • Ажлын байр, журмыг сайжруулах боломжийг тасралтгүй эрэлхийлэх.
  • Багаж хариуцагч болон эд анги зохицуулагчийн хоорондын үйл ажиллагааг холбож, зохицуулалт хийхийн зэрэгцээ сэлбэг хэрэгслийг урьдчилан бэлтгэх замаар томоохон болон бага хэмжээний их завсарын ажлын гүйцэтгэлийг оновчтой болгох.
  • Цагтаа ирэхгүй сэлбэг материалыг түргэсгэх, тэдгээрийг хянах жагсаалт, тайлан гаргах, хөтлөх
  • Дараагийн 4 долоо хоногт болох том, жижиг их засварын бүх сэлбэг хэрэгсэл, материал бэлэн байгаа эсэхийг бататгах
  • Чухал сэлбэг хэрэгсэл, материалын бэлэн байдлын талаар байнгын хяналт тавьж, тэдгээрийн нөөц оновчтой түвшинд байгаа эсэх дээр бараа материалын нөөцийн хянагчтай хамтран ажиллах

Тавигдах шаардлага

  • Логистик, тээвэр болон Техник механикийн инженер эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр Бакалаврын зэрэг болон сургалтын хөтөлбөрт хамрагдан гэрчилгээ, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Тухайн мэргэжлийн чиглэлээр 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх
  • MS Office- программууд дээр ажиллах, мэдээллийн дэлгэрэнгүй хүснэгт боловсруулах чадвартай байх,
  • ЭМААБООН-ын дадал зуршлыг хэрэгжүүлэхийг байнга хөхүүлэн дэмжиж, аливаа үл нийцлийг багийн гишүүдтэй хамтран шуурхай шийдвэрлэх;
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй, харилцааны соёлтой, багаар ажиллах чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)