“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК-ийн – Гүний уурхайн цахилгаан, нарийн хэмжүүр, харилцаа холбооны хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Засвар үйлчилгээний зохицуулагч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны зорилго нь инженер техникийн ажилтнуудаа ахлан радио системийг оролцуулан бүх утастай /утасгүй/радио холбооны дэд бүтцийн хэвийн ажиллагааг хангаж, өдөр тутмын тусламж болон үүссэн асуудлыг шийдвэрлэхэд чиглэнэ. Үзүүлж буй Гүний уурхайн харилцаа холбооны дэд бүтцийг сайжруулах, оновчтой болгох санаачилгуудыг гарган ажиллах нь мөн чухал.
Үүрэг даалгавар
- Оюу Толгойн ЭМААБООН-ийн бодлого болон стандартын хүрээнд компанийн үнэт зүйл болон зан төлөвийг бусдад үлгэрлэн харуулах, түгээн дэлгэрүүлэх.
- Гүний уурхайн WIFI сүлжээний хэвийн ажиллагааг хангах
- Гүний уурхайн радио харилцаа холбооны системийн хэвийн ажиллагааг хангах
- Гүний уурхайд шинээр суурилуулагдсан мэдээлэл технологийн төхөрөөмжүүдийг холбогдох дотоод журмын дагуу хүлээн авах
- Төхөөрөмжүүдийн үзлэг, завсар үйлчилгээний зааварчилгаа хуваарийг SAP систем ашиглан бэлтгэх
- WIFI / Радио харилцаа холбооны дэд бүтцийн өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг ханган ажиллах.
- WIFI / Радио харилцаа холбооны дэд бүтцийн төхөрөөмжүүдийн тохиргоог хийх
- Гүний уурхайд ашигладаг харилцаа холбооны бүх системийн сүлжээний найдвартай, нөлөөлөлгүй эсэхийг хянах, урьдчилан сэргийлэх засвар үйлчилгээний ажлуудыг гүйцэтгэх
- Гүний уурхайд ашиглаж буй утасгүй төхөөрөмжүүдийн радио долгионы зөвшөөрлүүдэд бүртгэл хийх
- Харилцаа холбооны бүх тоног төхөөрөмжийн бараа материал, сэлбэг хэрэгслийг бүртгэж хариуцах
- Гүний уурхайн харилцаа холбооны системтэй холбоотой техникийн/програм хангамжийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд харилцагч байгууллагатай холбогдож ажиллах
- Хариуцсан системдээ байнгын сайжруулалтын боломжуудыг тодорхойлж, хэрэгжүүлэх
- Харилцаа холбоо/утасгүй сүлжээний үйлчилгээтэй холбоотой ирсэн дуудлагуудыг бүртгэх, тусламж үзүүлэх
Тавигдах шаардлага
- Мэдээллийн технологи, компьютерийн ухаан, харилцаа холбооны эсвэл бусад хамаарах чиглэлээр Бакалаврын зэрэгтэй байх
- Мэдээллийн технологи эсвэл харилцаа холбооны чиглэлийн гэрчилгээтэй байх
- 5-с доошгүй жил хамаарах чиглэлээр ажилласан байх
- Техникийн өндөр ур чадвартай байх
- Хурдан өөрчлөгдөх орчин, комплекс нөхцөлд ажиллах чадвартай
- Монгол болон Англи хэлний бичгийн болон ярианы чадвартай байх
- Гүний уурхайд ажиллах боломжтой байх
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү
“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:
- Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
- Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
- Тэтгэвэр/хуримтлалын сан*
- “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
- Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
- Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт