“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

 

“Оюу толгой” ХХК – Гүний уурхайн олборлолт, тээвэрлэлтийн түвшний барилгын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Материалын зохицуулагч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд чиглэнэ.

Үүрэг даалгавар

 

  • Материалын хангамжийн урсгалыг удирдаж, барилгын багуудтай хамтран ажиллан барилгын ажилд материалын хомсдол гаргахгүй байх
  • Ложистикийн багтай өдөр бүр уурхайн талбар луу ирэх болон буцах материал тээвэрлэлтийн талаар холбогдож холбогдох талуудад мэдээлэх
  • Барилгын багийн эзэмшиж буй болон Барилгынгүйцэтгэгчийн эзэмшдэг материалыг Барилгын материалын ложистикийн төлөвлөгөөний дагуу зөв хүлээн авч, хадгалж, тээвэрлэж байгаа эсэхийг баталгаажуулахын тулд ОТ агуулах, бараа материалын багуудтай өдөр бүр холбогдож, зохицуулалт хийх
  • Гүйцэтгэгчийн материалын ложистикийн багуудтай нягт хамтран ажиллаж, тэдгээрийн материалын нөөцөд хяналт тавих, гэрээлэгчийн материал ложистикийн багийн гишүүдтэй улирал тутам материалын нөөцийн биет тооллогыг хийх
  • Гүний уурхай руу материалын шилжилт хөдөлгөөнийг хурдасгахын тулд үр дүнтэй холбоо тогтоох замаар багуудад туслах, шаардлагатай материалаар тасралтгүй хангах
  • Шаардлагатай материалын дугаараар системд бүртгүүлсэн материалын захиалгыг SAP систем дээр үүсгэх.
  • SAP систем дээрээс шинэ материалын дугаар олж авах ажлыг зохицуулах.
  • Барилгын багийн багц болон төслийн инженерүүдтэй хамтран материал захиалах, хянах үүрэгт нь дэмжлэг үзүүлэх
  • Барилгын зардлын хянагч нартай хамтран ажиллаж, тэдний худалдан авалтын захиалга болон хүсэлтийг үүсгэх үүрэг хариуцлагаа хангахад дэмжлэг үзүүлэх
  • Баримт бичгийн цахим маягт дээр тавигдсан материалын хүсэлтийг батлах эсвэл цааш дамжуулах
  • Барилгын багт яаралтай ачаа тээвэрлэхэд туслах
  • Уурхайн талбарт ирж буй аюултай бодисыг зохих журмын дагуу гүйцэтгэж бүртгэх
  • Шаардлагатай бол төслийн журам/үйл явцтай нийцүүлэн үнэн зөв, бүрэн гүйцэд нийлүүлэхийн тулд өгөгдсөн даалгавруудыг гүйцэтгэхэд тусламж авах

Тавигдах шаардлага

  • Бакалавр эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх
  • Уурхайн талбай дээр энэ чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
  • Материалын менежментийн чиглэлээр 3-с доошгүй жил ажилласан туршлагатай байх
  • Англи хэлний аман болон бичгийн өндөр ур чадвартай байх
  • Харилцааны өндөр ур чадвартай байх
  • Microsoft Excel болон оффисын програмуудыг ахисан түвшинд эзэмшсэн бол давуу тал болно
  • Өмнөговь аймгийн иргэн бол давуу тал болно.

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

 

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар
Утас: +(976) – 7010-3604

Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй “Оюу mолгой” ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид “Оюу mолгой” ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

 

“Оюу толгой” ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.