“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

 

“Оюу толгой” ХХК – Уурхайн техник үйлчилгээний хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Маркшейдер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу өргөн цар хүрээнд хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

 

  • Ил уурхайн болон хаягдлын далангийн үйл ажиллагаанд ажил үүргийг гүйцэтгэн ажиллах
  • Геологич, инженерүүд болон үйл ажиллагааны багийн ажилчидтай уялдаа холбоотойгоор хамтран ажиллах
  • Багийн бүх гишүүдийн аюулгүй ажиллагааг сахиулж түүнчлэн эрсдлүүдийгтодорхойлон бууруулж өөрийн удирдлагандаа авч ажиллах
  • Уурхайн үйл ажиллагааны нийтлэг зорилтуудыг сайжруулах үүднээс инженерүүд, ил уурхайн үйл ажиллагааны багийн ахлагч нар, экскаваторынболон бульдозерын операторуудтай төлөвлөгөө гарган харилцан уялдаа холбоотой ажиллах
  • Ил уурхайн үйл ажиллагаа болон (Ажлын талбайд) Уурхайн төлөвлөлтийн гүйцэтгэлд дэмжлэг үзүүлж маркшейдерийн ажлыг гүйцэтгэн ажиллах
  • Уурхайн үйл ажиллагаанаас шатгаалан одоо мөрдөж байгаа хийц загвар болон мэдээллийн сангийн өөрчлөлтүүдийгтухай бүрт нь өөрийн мэдээллийн сан дээр өөрчлөлт хийж байх
  • Уурхайн төлөвлөлтийн хэсэгт хаягдал болон худрийн овоолгийн үйл ажиллагааны ахицыг мэдээллэх болон санал хүсэлтийг хүргэн ажиллах
  • Уурхайн хэд хэдэн хэсгүүдэд өрөм, тэсэлгээний талбайн дизайны хэрэгжилтэнд хяналт тавих
  • Хүдэр хяналтын хэсэгт хүдэр хөрсний хүрээ хязгаарыг (Ухалтын хязгаар) талбай дээр тэмдэглэж өгөх
  • Шаардлагатай үед уурхайн олборлолтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллах
  • УАХЗ-р агаарын зураглал хийж гарсан үр дүн дээр анализ хийх маркшейдерийн зургийн санд өгөгдөлийг оруулах
  • Маркшейдэрийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг сайжруулах судалгаанд оролцох

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх
  • Хийх ажлын чиг үүрэгт хамаарах мэргэшлийн чиглэлтэй байх
  • 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх
  • Англи хэлний аман болон бичгийн ур чадвартай байх
  • Харилцааны өндөр ур чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

 

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар
Утас: +(976) – 7010-3604

Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй “Оюу mолгой” ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид “Оюу mолгой” ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

 

“Оюу толгой” ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.