“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

 Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн – Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээний хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Краны оосорлогч дохиочин, барилгын шат угсрагч  ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

 Краны оосорлогч дохиочин, барилгын шат угсрагч нь кран, өргөх төхөөрөмжинд дохио өгөх болон өргөх ачаа оосорлогоо хийх, барилгын шат угсрах ажлыг Монгол улсын ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм.  Монгол улсын болон ОТ-н кран өргөлт, барилгын шат угсралтын стандартын дагуу аюулгүй гүйцэтгэх үүрэгтэй.

Үүрэг даалгавар

  • Кран өргөлтийн дохио, өргөх ачааны оосорлогооны ажлыг төлөвлөлтийн багаас ирсэн төлөвлөгөөний дагуу ахлах ажилтаны удирдлаган доор гүйцэтгэнэ. Ажлыг гүйцэтгэхдээ: өргөх ачааны жинг тодорхойлох, оосорлох хэрэгсэлийг зөв сонгох, ачааг зөв оосорлох, оператортай харилцан холбогдож дохио өгөх зөв арга замыг сонгох, краны өргөлтийн зайд ямар нэг саад байхгүй эсэхийг баталгаажуулах, операторт дохио өгөх. Ажил эхлэхийн өмнө тухайн ажлын болон орчны онцлогоос үүдэлтэй аюул эрсдэлийг тодорхойлж хяналтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх. Ажлыг холбогдох дүрэм журам стандартын дагуу аюулгүй хийж гүйцэтгэх. Ашиглагдаагүй байгаа нөөц материалын эмх цэгц болон бүрэн бүтэн бадлыг хангах, хуваарьт үзлэг шалгалт тооллого хийх ажлыг гүйцэтгэх.
  • Барилгын шат угсрах болон буулгах ажлыг төлөвлөлтийн багаас ирсэн төлөвлөгөөний дагуу ахлах ажилтаны удирдлаган доор гүйцэтгэнэ. Ажлыг гүйцэтгэхдээ: Баригдах барилгын шатны зориулалт, овор хэмжээ, загвар, даацыг тодоорхойлох. Материалын сонголтыг зөв тооцоолж баригдах цэгрүү аюулгүй тээвэрлэх. Ажил эхлэхийн өмнө тухайн ажлын болон орчны онцлогоос үүдэлтэй аюул эрсдэлийг тодорхойлж хяналтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх. Ажлыг холбогдох дүрэм журам стандартын дагуу аюулгүй хийж гүйцэтгэх. Ашиглагдаагүй байгаа нөөц материалын эмх цэгц болон баригдсан шатны бүрэн бүтэн бадлыг хангах, хуваарьт үзлэг шалгалт тооллого хийх ажлыг гүйцэтгэх.
  • Бараа материал, тоног төхөөрөмжийн зөөвөр тээвэрлэлтийн ажлыг төлөвлөлтийн багаас ирсэн төлөвлөгөөний дагуу ахлах ажилтаны удирдлаган доор гүйцэтгэнэ. Ажлыг гүйцэтгэхдээ: Тээвэрлэлтийн замын маршрутыг төлөвлөх, тээвэрлэх ачааны жин, овор хэмжээг тодорхойлох, тохирсон тээврийн хэрэгслийг сонгох, ачааг зөв ачиж буулгах, тогтвортой байдлыг хангах татлага бэхэлгээ хийх, ачааг зөөж тээвэрлэх. Ажил эхлэхийн өмнө тухайн ажлын болон орчны онцлогоос үүдэлтэй аюул эрсдэлийг тодорхойлж хяналтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх. Ажлыг холбогдох дүрэм журам стандартын дагуу аюулгүй хийж гүйцэтгэх. Тоног төхөөрөмжийн эмх цэгц, цэвэрлэгээ, бүрэн бүтэн бадлыг хангах, хуваарьт үзлэг шалгалт хийх ажлыг гүйцэтгэх.
  • Ажлын байран дээр ажил үүргийн дагуух шаардлагатай бусад өгөгдсөн үүрэг даалгаварыг биелүүлэх.

Тавигдах шаардлага

  • Кран оосорлогч дохиочин, барилгын шат угсрагчийн Монгол улсын мэргэжлийн үнэмлэх
  • Кран оосорлогч дохиочин, барилгын шат угсрагчаар ажиллаж байсан туршлага давуу тал болно.

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)