“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК-ийн – Үйл ажиллагаа – Баяжуулалтын засвар үйлчилгээний хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт болон Даланзадгад, Ханбогд эсвэл Улаанбаатар хотод 50/50 хуваарьтайгаар ажиллах хоёр (2) Их засварын ахлах зохицуулагч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Хуваарь гаргагч ажлын байрны зорилго нь сул зогсолт, зардал, хаягдал зэргийг багасгаж, ажиллах хүч/нөөцийн ашиглалтыг хамгийн дээд түвшинд байлгаж, засвар үйлчилгээний стратеги, үйл ажиллагааны шаардлагад нийцсэн, хэрэгжүүлэх боломжтой хуваарь боловсруулахад оршино.
Үүрэг даалгавар
- ТОДОРХОЙЛОХ
- Их зогсолтын үндсэн хүчин зүйлс болон ерөнхий хамрах хүрээг тодорхойлох
- Нөхцөл байдал, хил хязгаар болон их зогсолтын хэмжигдэхүүнийг тодорхойлох
- Их зогсолтыг тодорхойлох хуралд оролцох
- Ил зогсолтын удирдлагын багийг томилох
- Төлөвлөлтөөс гүйцэтгэх шатанд ил зогсолтод оролцох гол оролцогч талуудыг тодорхойлох
- Нэн чухал шийдвэрлэх асуудлуудыг тодорхойлох – зөвшөөрөл, үндсэн хугацаа, нөөц, орон байр гэх мэт
- Их зогсолтын харилцаа, мэдээллийн төлөвлөгөөг боловсруулах, ил зогсолтын багт гэрээт ажиллуулах журмыг хариуцна
- ТӨЛӨВЛӨХ
- Их зогсолтын хамрах хүрээний үйл ажиллагааны жагсаалтыг эмхэтгэх
- Их зогсолтын хамрах хүрээнд тулгарч болох сорилтын талаарх семинар хийх
- Семинараар тодорхойлсон ажлыг жагсаалтаас хасах
- Ажлын цар хүрээг зогсоох/царцаах
- Хамрах хүрээ, төсвийг батлуулах
- Ажлын багц бэлтгэх
- Гаднаас авах шаардлагатай үйлчилгээг зохицуулах, зогсолтод шаардах материалын захиалгыг баталгаажуулах
- Эрсдэлийн үнэлгээний үйл явц, боломжийн шинжилгээнд дэмжлэг үзүүлэх
- Сайтын хэмжээн дэх оролцооны загварыг боловсруулах
- БЭЛТГЭХ
- Зогсолтын хуваарийг боловсруулах
- Их зогсолтын нарийвчилсан хуваарийг боловсруулах
- Их зогсолын ахлахад ажлын багцуудыг шалгах, их зогсолтоос өмнө хийх шаардлагатай ажлуудыг дуусгахад нь дэмжлэг үзүүлэх
- Их зогсолтын бэлэн байдлын үнэлгээнд оролцох
- ГҮЙЦЭТГЭХ
- Их засварын ажлын удирдлага, ХАБЭА-н хүчин зүйлс, өөрчлөлт / хамрах хүрээний удирдлага зэрэг нэн чухал асуудлууд болон болзошгүй нөхцөл байдал, гол оролцогч талуудын мэдээлэл шинэчлэх
- Хуваарийн гүйцэтгэлийн хяналтыг дэмжих
- БҮРТГЭХ
- Их засварын ажлыг дуусгах, САП-д түүхийг бичих, гэрээт түншлэгчдийн төлбөрийг дуусгах, үйлчилгээгээ хянах, их засварын тэмдэглэл бүртгэх зэрэгт оролцох, Их засварын ахлахад дэмжлэг үзүүлэх
- ШИНЖЛЭХ
- Их засварын дараах үнэлгээнд бэлтгэх, оролцох
- Гол сургамж, амжилтын талаарх мэдээллийг шинжлэх
- Сайжруулах үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх
- Суралцсан зүйлээ Хөрөнгийн удирдлагын багтай хуваалцаж, хамтран ажиллах
Тавигдах шаардлага
- Бакалавр болон түүнээс дээш боловсролыг инженерчлэл, бизнесийн удирдлага эсвэл эдгээртэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр төгссөн байх.
- 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
- Харилцааны ур чадвар сайтай байх.
- Англи хэлний ахисан шатны бичгийн болон ярианы ур чадвартай байх
- Microsoft Office ашиглах чадвартай байх
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү
“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:
- Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
- Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
- Тэтгэвэр/хуримтлалын сан*
- “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
- Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
- Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт