“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК-ийн – Гүний Уурхайн олборлолт, тээвэрлэлтийн түвшний барилгын хэлтэст Оюу толгойн уурхайн талбар дээр 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Инженерчлэлийн ахлах мэргэжилтэн ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны зорилго нь аюулгүй, амжилттай үйлдвэрлэлийг явуулахын тулд техникийн багууд болон үйл ажиллагааны багуудыг хооронд нь холбон ажиллахад оршино.
Үүрэг даалгавар
- Инженер, чанар, дэд бүтцийн төлөвлөлтийн бүлгүүдийн үр дүн нь Барилгын үе шат, Уурхайн ажлын хуваарьтай нийцэж байгаа эсэхийг удирдаж, хянаж, Барилгын хэлтсийн менежерт тайлагнана.
- Ажлын аюулгүй орчин, инженерчлэл, чанар, барилга угсралт, төлөвлөлтийн хэсэг болон төслийн бусад оролцогч талуудын хоорондын эерэг харилцааг хадгалах.
- Төрөл бүрийн инженерүүд, Барилга, Төслийн хяналт болон бусад уул уурхайн оролцогч талуудад техникийн дэмжлэг үзүүлэх.
- Инженерүүдийн техник, ур чадварыг дасгалжуулах, ажлын байранд сургах замаар хөгжүүлэх, тэдний ажил мэргэжлийн ахиц дэвшлийг дэмжих.
- Инженерийн горим, ажлын явцыг санаачлан сайжруулах, хэрэгжилтэд хяналт тавих.
- Инженерийн холбоотой бичиг баримт нь хангалттай, бүрэн гүйцэд эсэхийг шалгаж, зохих засч залруулах арга хэмжээг эхлүүлж, тогтвортой ирээдүйн төлөө бүтээн байгуулалт, засвар үйлчилгээ, ашиглалтыг сайжруулах ажлыг явуулах.
- Техникийн дэмжлэг үзүүлэх талаар төслийн инженерийн групптэй холбоо барьж, худалдан авалтын явцыг хянаж барилгын материалын тодорхойлолтыг хянаж, материалын худалдан авалтыг амжилттай явуулахын тулд тендерийн үнэлгээний үйл явцад оролцоно.
- Инженерийн өөрчлөлт, үр дүнгийн өөрчлөлтийн ОТ удирдлагын хэрэгжилтийг хангах.
- ОТ аюулгүй байдлын шаардлагын дагуу гүйцэтгэсэн ажлыг баталгаажуулахын тулд барилгын явцын хяналт үзлэг шалгатанд оролцох, талбайн гүйцэтгэл, угсралт болон гүйцэтгэгчдийн ажлын талбайг шалгах нягтлана.
- Төлөвлөсөн ажил нь инженерийн болон аюулгүй ажиллагааны шаардлагад нийцэж байгаа эсэхийг баталгаажуулахын тулд зураг төсөл, барилгын эрсдэлийн үнэлгээний үйл явцад оролцож дүгнэлт гаргаж тайлагнана.
- Барилга угсралтын явцын бүх үйл ажиллагааг зохих ёсоор төлөвлөх, төлөвлөгөөнөөс хазайлтыг тайлагнах зорилгоор санал хүсэлтийг гаргаж, төслийн оролцогч талуудтай харилцах.
- Засгийн газар болон эрх бүхий байгууллагуудын бүх шаардлагыг хангаж байгаа эсэхийг баталгаажуулахын тулд төслийн Чанарын Хяналт/Чанарын Баталгаажуулалтын багуудтай хамтран ажиллана.
- Гүйцэтгэлийн үр дүнг мэдэгдэхүйц сайжруулдаг инженерийн болон барилгын гүйцэтгэлийн арга зүйн өөрчлөлтийг тодорхойлж тодорхойлно.
Тавигдах шаардлага
- Барилга, Механик, Цахилгаан эсвэл Уул уурхайн инженер мэргэжлээр бакалавр зэрэгтэй байх
- Барилга болон уул уурхайн төслийн үйл ажиллагааны туршид олон чиглэлээр инженерээр 10-с дээш жил ажилласан туршлагатай, ажлыг аюулгүй гүйцэтгэж байсан туршлагатай байх.
- Гүний уурхайн бүтээн байгуулалт, төлөвлөлт, ашиглалт, төслийн менежментийн чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай, талбайн дадлага туршлагатай.
- Харилцааны болон манлайлах ур чадвартай, баг хамт олон үр дүнтэй удирддаг.
- Компьютерийн мэдлэгтэй, үүнд Microsoft Office багц, AutoDesk AEC, Deswik программыг ашиглах чадвартай байх.
- Хувийн цагийн менежмент, хандлага – Эерэг хандлага, сорилт бэрхшээлийг даван туулах хүсэл.
- Англи болон Мөнгол хэлний бичгийн болон аман ярианы өндөр мэдлэгтэй байх.
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү
“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
oАжилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
oТовч намтар (англи, монгол хэлээр)
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:
Монгол улс, Улаанбаатар 14240 Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг Моннис Цамхаг, 1 давхар |
Утас: +(976) – 7010-3604 |
Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.
Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.
“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй “Оюу mолгой” ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид “Оюу mолгой” ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.
“Оюу толгой” ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.