“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

 Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн – Гүний уурхайн үйл ажиллагааны хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 3.5 хоног ажиллаж, 3.5 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Захирлын туслах ажилтан ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн нарийн бичиг, захирлын туслахын чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж, дэмжлэг үзүүлэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Гүйцэтгэх удирдлагуудад шууд нарийн бичгийн болон захиргааны дэмжлэг үзүүлж, нууцлалын шаардлага хангасан дипломат харилцааг баримтлан ажиллана.
  • Албан бичиг, тайлан, танилцуулга, уулзалтын хөтөлбөр, хурлын тэмдэглэл зэрэг баримт бичгүүдийг боловсруулах зорилгоор үг боловсруулах, хүснэгт болон танилцуулгын програм зэрэг бизнесийн программ хангамжийг ашиглана; мөн тогтмол ирдэг захидал, асуулга, лавлагаанд хариу боловсруулах үүрэг гүйцэтгэнэ.
  • Ирж буй утасны дуудлага, зочин, шуудан, цахим шууданг хүлээн авч, ангилан шүүн, холбогдох этгээдэд дамжуулна.
  • Архив, баримт бичиг, хуанли, өдрийн тэмдэглэл хөтлөн хадгалж, удирдлагын бизнес аялал, уулзалтын зохион байгуулалт, зардлын бүртгэлийг хариуцан гүйцэтгэнэ.
  • Байгууллагын захиргааны стандарт, бодлого, үйл ажиллагааны хэрэгжилтэд идэвхтэй оролцоно.
  • Уулзалтын товуудыг цаг хугацаанд нь биелүүлэхийн тулд удирдлагуудын календарийг хариуцан зохион байгуулна:
  • Шууд удирдлагуудыг бүх төрлийн уулзалт, арга хэмжээнд бүрэн бэлтгэлтэй байлгах, тухайлбал, хуваарь боловсруулах, товч танилцуулга болон унших шаардлагатай баримт бичгийг цаг хугацаанд нь нэгтгэн хүргэх ажлыг хариуцна.
  • Тухайн үеийн болон ирээдүйн чухал үйл ажиллагаа, арга хэмжээнүүдийг холбогдох хуанлид урьдчилан төлөвлөн бүртгэж, зохион байгуулалттайгаар хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ.
  • Олон Нийттэй Харилцах багтай хамтран VIP зочдын айлчлал, Гүнйи уурхайн айлчлал, баярын арга хэмжээ, Бүх ажилчдын нэгдсэн уулзадт зэрэг олныг хамарсан үйл ажиллагааг төлөвлөн зохион байгуулна.
  • Ерөнхий менежер болон бүс хариуцсан ахлах менежерүүдийн гадаад, дотоод албан томилолтын нислэг, аяллыг захиална.
  • Удирдлагын багийн даалгасан бусад үүрэг, ажил гүйцэтгэнэ.

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Бизнесийн захиргаа эсвэл хийх ажлын чиг үүрэгт хамаарах мэргэшлийн чиглэл.
  • 5-с доошгүй жил холбогдох чиглэлээр ажиллаж ажлын туршлага хуримтлуулсан байх.

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг  бүрдүүлж өгнө үү

“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

 Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:

  • Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
  • Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
  • Тэтгэвэр/хуримтлалын сан*
  • “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
  • Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
  • Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт