“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн – Гүний уурхайн суурин тоног төхөөрөмжийн засварын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Засвар үйлчилгээний хуваарь гаргагч  ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэ үүргийн зорилго нь засварын төлөвлөлтийг хүлээн авч түүнийг амжилттай хийж дуусгахад шаардлагатай бүх эх үүсвэрүүдийг бэлдэх. Үүнд мэдээлэл, хүн хүч, материал, техник тоног төхөөрөмж болон бусад шаардлагатай зүйлүүдийг зохицуулж нэг цэгт төвлөрүүлэх. Засварын төлөвлөгч болон засварын багаас шаардлагатай мэдээллийг авч хаана, ямар ажил хийгдэхийг тодорхойлоход оршино.

Үүрэг даалгавар

  • Төлөвлөгөөний дагуу нарийвчилсан хуваарь гаргах
  • Өдөр тутмын засварын зохицуулалтууд болон долоо хоног тутмын хуваарийн хурал хийх
  • Хуралд зориулж ирэх долоо хоногийн засварын урьдчилсан хурлыг бэлдэж, хурлын дараа баталгаажуулах
  • Төлөвлөлт болон хуваарийн гүйцтгэлд гарсан зөрүүг хянах
  • Шаардлагатай мэдээлэл, хүн хүч, сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмжийг тодорхойлох
  • Хөрөнгө эзэмшигчийг тухайн хөрөнгийг тохирсон цаг хугацаанд, тохирсон нөхцөл байдлаар бэлэн байлгах
  • Тухайн ажлыг бэлэн болгохын тулд хэрэгтэй болох зүйлсийн талаар ярилцах, араас нь хөөцөлдөх, асуж тодруулж мөн хяналт тавьдаг байх
  • Үйлчлүүлэгч болон засварын багийн харилцан уялдаа холбоог тусгах замаар ажлаа хуваарилж, томилох
  • Засварын ажил ба төслүүдийн зохицуулалт хийх
  • Бүх чухал тоног төхөөрөмж болон зохицуулалт шаардлагатай тоног төхөөрөмж дээр үзлэгийн хуваарь гаргах
  • Гүйцэтгэлийг харуулах, сайжруулалтуудыг удирдан чиглүүлэх хэмжих хэмжигдэхүүн гаргах
  • Удирдлагаас өгсөн бусад шаардлагатай ажлуудыг гүйцэтгэх
  • Засварын баг бүрт хүн хүчний нөөц, чадвар, ажлын чухалчлалын чанар дээр үндэслэн долоо хоногийн хуваарь гаргах
  • Төлөвлөгчийн өдөр тутмын үйл ажиллагаанд туслах
  • Их зогсолттой холбоотой ажилд шаардлагатай тоног төхөөрөмжийг Гантт чартын дагуу хуваарилж зохицуулалт хийх

Тавигдах шаардлага

  • Бакалавр болон түүнээс дээш боловсролыг засварын инженер эсвэл ижил төстэй мэргэшлийн чиглэлээр төгссөн байх.
  • Уул уурхайд ажиллаж байсан туршлагатай бол давуу талтай
  • Мэргэжлийн сургалт түүнтэй адилтгах практик сургалт эсвэл ажлын байран дээрх сугалтаар олж авсан мэдлэг туршлагатай.
  • Оффисын программууд дээр ажилладаг байх
  • Төрөл бүрийн баримт бичиг, загвар ашиглах, үүсгэх, өдөр тутамдаа Microsoft Word, Excel & PowerPoint дээр ажиллах, өгсөн даалгаварыг үр дүнтэй гүйцэтгэх, тухайлбал захидал, санамж бичиг боловсруулах, бүртгэлийн жагсаалт хөтлөх, хурал цуглааны хөтөлбөр бэлтгэх, танилцуулга материал бэлдэх зэрэг ажлыг үр дүнтэйгээр хийж чаддаг байх
  • Англи хэлний ярианы болон бичгийн ур чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү

“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:

  • Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
  • Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
  • Тэтгэвэр/хуримтлалын сан*
  • “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
  • Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
  • Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт