“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа ур чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөртөө татахыг зорьж, ингэснээр Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК-ийн – Гүний уурхайн суурин тоног төхөөрөмжийн засварын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Засвар үйлчилгээний урт хугацааны ахлах төлөвлөгч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн засвар үйлчилгээний чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.
Үүрэг даалгавар
- Хувийн аюулгүй байдлын төлөвлөгөөг хэрэгжүүлэн, хамтран ажиллагсад, багийн гишүүд, бизнесийн түншүүдэд үлгэр дуурайл үзүүлж, HSE-ын холбогдох бодлого, зорилтын дагуу үйл ажиллагаа явуулж, эрүүл мэнд, аюулгүй байдлын гүйцэтгэлийн хамгийн өндөр стандартыг хангана.
- Найдвартай байдлын зорилгод хүрэхийн зэрэгцээ зардлыг багасгаж засвар үйлчилгээ, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан, удирдан ажиллах.
- Системийн нийт хүчин чадлыг дээд зэргээр ашиглах, байнгын сайжруулалт хийх эсвэл алхам алхмаар өөрчлөлт хийх боломжийг бүрдүүлэн ажиллах
- Засвар үйлчилгээний удирдлагын системийн (SAP) дагуу засварын бүртгэл, ажлын жагсаалт(task list), материалын жагсаалт(BOM)-ыг хянах
- Бизнесийн шийдлийн хүрээнд Тэгд суурилсан төсөв(ZBB)-ийг боловсруулах, улам чанаржуулах.
- Хөрөнгийн засвар үйлчилгээний тактик болон ахин солих хүртэл ашиглах стратеги(WoL) зэргийг багтаасан 2 жилийн засвар үйлчилгээний төлөвлөгөөг хянаж, боловсруулах.
- Ажлын удирдлага болон Их зогсолтын процессын дагуу хэрэгжиж байгаад хяналт тавьж шаардлагатай мэдээ мэдээллийг гарган харилцаа холбоотой ажиллах
- KPI сайжруулалт хийх чадвартай байх
- Ажлын гүйцэтгэлд дүн шинжилгээ хийж, доголдол арилгах зорилгоор төлөвлөлтийн явцад тэдгээрийг тайлагнаж дахин гаргахгүй тал дээр анхаарч ажиллах.
- Инженерийн мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх ажилд туслан хамтран ажиллах
- Өдөр тутмын ажлын хуваарь эсвэл их засварт оруулахаас өмнө эд анги, тоног төхөөрөмж, материал, багаж хэрэгслийн бэлэн байдал мөн зөв хуваарилсан эсэхийг шалгах.
- Системийн бүрэн бүтэн байдлыг хадгалахын тулд системийн мастер өгөгдлийг аудит хийж, хянан шалгах
Тавигдах шаардлага
- Бакалаврын зэрэг эсвэл түүнтэй адилтгах боловсролыг зохих сургууль, сургалтын хөтөлбөрт хамрагдан гэрчилгээ, дипломыг авч эзэмшсэн байх.
- Техникийн үйлчилгээ, Инженер эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэл.
- Тухайн мэргэжлийн боловсролын чиглэлээр сурч, зохих сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
- Суурин тоног төхөөрөмжийн төлөвлөлт дээр ажиллаж байсан туршлагатай байх
- Янз бүрийн баримт бичиг, маягтыг хийж чаддаг ба өдөр тутамдаа Microsoft Word, Excel & PowerPoint зэрэг дээр захидал, хөтөлбөр боловсруулах, бүртгэлийн жагсаалт хөтлөх, хурал цуглааны хөтөлбөр, танилцуулга материалыг бэлдэх ажлуудыг үр дүнтэйгээр хийж чаддаг байх
- Англи хэлний ярианы болон бичгийн ур чадвартай байх
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү
“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:
- Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
- Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
- Тэтгэвэр/хуримтлалын сан*
- “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
- Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
- Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт