“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК-ийн – Гүний Уурхайн Хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах хоёр (2) Засвар үйлчилгээний төлөвлөгч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн засвар үйлчилгээний чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.
Үүрэг даалгавар
- Аюулгүй ажиллагааны соёлыг бий болгоход хувь нэмэр оруулахын зэрэгцээ аливаа хийгдэж буй бүхий л ажил үүрэг нь холбогдох ЭМААБО-ны стандартуудад нийцэж хүчин төгөлдөр мөрдөгдөж буй аюулгүй ажиллагааны бүх дүрэм журмуудын хэрэгжилтийг хангах
- Уурхайн бүтээн байгуулалтын үе болон үйл ажиллагаа эхлэх үед холбогдох ЭМААБО-ны бүхий л дүрэм, журам, стандартууд нь боловсруулагдсан, хэрэгжиж байх
- Хамтран ажиллагсдынхаа аюулгүй байдлыг хангаж аливаа эрсдлүүдийг илрүүлэн арилгах, удирдах
- Хувийн аюулгүй байдлын төлөвлөгөөг хэрэгжүүлэн, хамтран ажиллагсад, багийн гишүүд, бизнесийн түншүүдэд үлгэр дуурайл үзүүлж, HSE-ын холбогдох бодлого, зорилтын дагуу үйл ажиллагаа явуулж, эрүүл мэнд, аюулгүй байдлын гүйцэтгэлийн хамгийн өндөр стандартыг хангана.
- Төлөвлөгөө болон ерөнхийдөө бизнесийн хүрээнд CRM хөтөлбөрийг дэмжин ажиллах.
- Найдвартай байдлын зорилгод хүрэхийн зэрэгцээ зардлыг багасгаж засвар үйлчилгээ, үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан, удирдан ажиллах.
- Системийн нийт чадавхийг дээд зэргээр ашиглах, байнгын сайжруулалт хийх эсвэл алхам алхмаар өөрчлөлт хийх боломжийг бүрдүүлэн ажиллах
- Засвар үйлчилгээний удирдлагын системийн (SAP) дагуу task lists, bill of material материалыг хянан шалгаж ажиллах.
- Хөрөнгийн ашиглалтын хугацааны туршид хэрэгжүүлэх стратеги, засвар үйлчилгээний тактикийг хянаж, боловсруулах.
- Стратегийг хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулж, бизнесийн саналд дүн шинжилгээ хийнэ
- Дээд удирдлагад хянуулах стратегийн талаар тайлан гаргах.
- Үйл явц, нөөц төлөвлөлт, хэлтсийн зорилгыг ерөнхий стратегитай уялдуулах
- Стратегийн үр нөлөөг хянаж, шаардлагатай үед өөрчлөлт оруулах
- Төлөвлөгөөний гүйцэтгэлийг ажиглах зорилгоор тогтмол ажлын талбараар явж төлөвлөгөөний чанарын талаар ахлах ажилтадтай ярилцан асуудлуудыг шийдвэрлэх.
- Ажил үүргээ гүйцэтгэхдээ бусад чиг үүрэгтэй нягт хамтран ажиллана.
- Бизнесийн шийдлийн хүрээнд тэг суурилсан төсвийг бий болгох, хадгалах, чанарыг сайжруулах.
- Тайлангийн мэдээлэлд дүн шинжилгээ хийх, шаардлагатай бол үр дүнг хэлтсүүдэд тайлбарлах.
- Дахин засварлагдах сэлбэг материалыг хянаж хамгийн боломжит хугацаанд нь засварлуулан бэлэн байдалд байлгах.
- Ажлын удирдлага болон Их зогсолтын процессын дагуу хэрэгжиж байгаад хяналт тавьж шаардлагатай мэдээ мэдээллийг гарган харилцаа холбоотой ажиллах
- KPI сайжруулалт хийх чадвартай байх
- Ажлын гүйцэтгэлд дүн шинжилгээ хийж доголдол арилгах зорилгоор төлөвлөлтийн явцад тэдгээрийг тайлагнаж дахин гаргахгүй тал дээр анхаарч ажиллах.
- Инженерийн мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх ажил туслан хамтран ажиллах
- Өдөр тутмын ажлын хуваарь эсвэл их засварт оруулахаас өмнө эд анги, тоног төхөөрөмж, материал, багаж хэрэгслийн бэлэн байдал мөн зөв хуваарилсан эсэхийг шалгах.
- Системийн бүрэн бүтэн байдлыг хадгалахын тулд системийн мастер өгөгдлийг аудиты хийж, хянан шалгах
- Баг, хамт олноо үр өгөөжтэй удирдан ажиллах чадвартай байх.
- Засварын супервайзоруудтай хамтран аюулгүй ажиллагааны зааварчилгаа боловсруулж хэрэгжүүлэх
- Ажлын шугамаар холбогдох бүх ажилтнуудтай үр өгөөжтэй, тогтвортой харилцаа санаачлан бий болгох, хадгалах
Тавигдах шаардлага
- Дунд эсвэл түүнтэй адилтгах боловсролыг зохих сургууль, сургалтын хөтөлбөрт хамрагдан гэрчилгээ, дипломыг авч эзэмшсэн байх.
- Техникийн үйлчилгээ, Инженер эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэл.
- Тухайн мэргэжлийн боловсролын чиглэлээр сурч, зохих сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
- 3 жилийн SAP -н туршлага мөн компьютержсэн засвар үйлчилгээний удирдлагын систем (CMMS) дээр ажиллаж байсан туршлагатай байх
- Англи хэлний ахисан түвшний аман болон бичгийн чадвартай байх
- Компьютерийн дунд түвшний мэдлэгтэй байх, үүнд Microsoft Excel, Office багц ашиглах чадвартай байх
- Хурдан өөрчлөгдөх орчинд ажиллах туршлагатай мөн эерэг хандлага, бэрхшээлийг даван туулахад бэлэн байх
- Асуудлыг бүтээлчээр шийдвэрлэх чадвартай логик сэтгэлгээтэйНарийн төвөгтэй бэрхшээлийг даван туулах, зөрчлийг шийдвэрлэх чадвартай байх
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг ө бүрдүүлж өгнө үү
“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn
цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:
- Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
- Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
- Тэтгэвэр/хуримтлалын сан*
- “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
- Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
- Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт