“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК-ийн – Ил уурхайн үйл ажиллагаа – Уурхайн засвар үйлчилгээний хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Засвар үйлчилгээний багийн ахлагч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны зорилго нь үйл ажиллагааны зорьсон зорилтод хүрэх, төлөвлөсөн үйлдвэрлэлийн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн нэгжид хамаарах өөрийн шууд харьяалалд байгаа багийн үйл ажиллагааны хэрэгжүүлэлт, гүйцэтгэлийг компанийн бодлого журмын дагуу удирдах, төлөвлөх, зохион байгуулах, сургаж заах, тогтолцоотойгоор заавар зөвлөгөө өгөхөд оршино.
Үүрэг даалгавар
- Ээлж хүлээлцэхдээ ажлын талаар бүрэн гүйцэд мэдээлэл солилцох.
- Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус ажлын зөв хуваарилалт хийх.
- Ажил эхлэхээс өмнө АА болон ажлыг хэрхэн хийх талаар нэмэлт мэдээлэл ба зааварчилгаа өгөх.
- Ажлын дундуур талбайгаар явж ажлын явц хэрхэн байгааг шалгах, шаардлагатай тохиолдолд зөвлөн туслах.
- АА-ны хяналт тавьж, аливаа зөрчил алдааг илрүүлвэл ажлыг зогсоон, цаг тухайд нь ахлах ажилтанд мэдээлж шаардлагатай арга хэмжээг авах.
- Ажлын явцад ажилтнуудын ажлын талбайн эрсдэлийн үнэлгээ, ажлын зөвшөөрлүүд дээр хяналт тавьж зөвлөн туслах.
- Ахлах ажилтан болон гадаад зөвлөхүүдэд дэмжлэг үзүүлэх.
- Бусад дэмжлэг үзүүлэх багуудтай нягт харилцаа холбоотой ажиллах.
- Ээлжийн төгсгөлд ажлын явц хэрхэн байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл солилцох
- Шаардлагатай үед ахлах ажилтныг орлож ажиллах.
- SAP болон RTBS зэрэг шаардлагатай программуудыг ашиглан ажлын захиалга үүсгэх, сэлбэг материал шалган зөв оновчтой захиалж ажилд бэлтгэх.
Тавигдах шаардлага
- Бүрэн дунд эсвэл түүнтэй адилтгах боловсролыг мэргэжлийн сургууль, мэргэжлийн сургалтын төвийн хөтөлбөрт (жишээ нь ажлын байрны дадлагажих хөтөлбөрүүд) хамрагдан диплом, гэрчилгээ авч эзэмшсэн байх.
- Техникийн үйлчилгээ, Инженер эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэл.
- 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.
“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)