“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн – Үйл ажиллагаа – Уурхайн засвар үйлчилгээний хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Засвар үйлчилгээний ахлах төлөвлөгч  ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн засвар үйлчилгээний чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Төлөвлөгөө болон ерөнхийдөө бизнесийн хүрээнд CRM хөтөлбөрийг дэмжин ажиллах.
  • Найдвартай байдлын зорилгод хүрэхийн зэрэгцээ зардлыг багасгаж засвар үйлчилгээ, үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан, удирдан ажиллах.
  • Системийн нийт чадавхийг дээд зэргээр ашиглах, байнгын сайжруулалт хийх эсвэл алхам алхмаар өөрчлөлт хийх боломжийг бүрдүүлэн ажиллах.
  • Засвар үйлчилгээний удирдлагын системийн (SAP) дагуу task lists, bill of material материалыг хянан шалгаж ажиллах.
  • Хөрөнгийн ашиглалтын хугацааны туршид хэрэгжүүлэх стратеги, засвар үйлчилгээний тактикийг хянаж, боловсруулах.
  • Томоохон зогсолтын ажлуудын талаарх урт хугацааны төлөвлөгөө боловсруулж 2-5 жил хүртэлх урт хугацааны төлөвлөлт гарган ажиллах
  • Гол оролцогч талуудтай харилцан их засвар хуваарь болон хөрөнгө солих стратеги зэргийг багтаасан 2 жилийн засвар үйлчилгээний төлөвлөгөөг боловсруулах.
  • ZBB(Тэгт суурилсан төсөв) төсвийг жилээр , улирлаар төлөвлөх – ирэх жилийн үйл ажиллагааны зардалыг бэлтгэх ажлыг удирдан чиглүүлж ажиллах.
  • 2 жил доторх дараа сар, улирал тутам хийгдэх ажлыг зогсолт хариуцсан төлөвлөлтийн багт хүлээлгэн өгөх
  • Урт хугацааны төлөвлөлт стратеги, хүн хүчний төлөвлөгөөг бий болгох

Тавигдах шаардлага

  • Дунд эсвэл түүнтэй адилтгах боловсролыг зохих сургууль, сургалтын хөтөлбөрт хамрагдан гэрчилгээ, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Инженер эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр суралцсан бол давуу тал болно
  • Тухайн мэргэжлийн чиглэлээр сурч, зохих сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн төлөвлөлт дээр ажиллаж байсан туршлагатай байх.
  • 3 жилийн SAP-н туршлага мөн компьютержсэн засвар үйлчилгээний удирдлагын систем (CMMS) дээр ажиллаж байсан туршлагатай байх.
  • Англи хэлний ахисан түвшний аман болон бичгийн чадвартай байх.
  • Компьютерийн дунд түвшний мэдлэгтэй байх, үүнд Microsoft Excel, Office хэрэглээний програм ашиглах чадвартай байх.
  • Хурдан өөрчлөгдөх орчинд ажиллах туршлагатай мөн эерэг хандлага, бэрхшээлийг даван туулахад бэлэн байх.
  • Асуудлыг бүтээлчээр шийдвэрлэх чадвартай логик сэтгэлгээтэй байх.

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү

“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:

  • Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
  • Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
  • Тэтгэвэр/хуримтлалын сан*
  • “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
  • Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
  • Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт